“Apple” Хятадын Засгийн газартай нууц гэрээ байгуулсан байжээ

М.Төгөлдөр
2021/12/10

Apple” компанийн Ерөнхий захирал Тим Кук бүр 2016 онд Хятадын эрх баригчдын янз бүрийн хориг цээр, хатуу хяналтыг давж гарахын тулд 275 тэрбум долларын нууц гэрээ байгуулсан байсныг “Information” сайт ил болгожээ.

Таван жилийн хугацаатай нууц гэрээний дагуу “Apple” компани нь эрх баригчдын эерэг хандлагын хариуд Хятадын эдийн засагт ихээхэн хөрөнгө оруулалт хийж байх амлалт хүлээсэн байж. “Apple” нь Хятадын Засгийн газрын зүгээс удаа дараалан шалгалт оруулж, янз бүрийн шалтгаанаар торгууль ногдуулж эхэлсний дараа “Apple” нь нууц гэрээг Хятадын хөгжил ба өөрчлөлтийн үндэсний комисстой байгуулсан юм байна.

Гэрээгээр “Apple” нь Хятадын эрдэмтэд ба орон нутгийн үйлдвэрлэгч нартай нягт хамтран ажиллах, ухаалаг утасны эд ангийг Хятадаас худалдан авах амлалт өгч. Хятадын Засгийн газраас үзүүлэх тусламж, дэмжлэгийн хариуд харилцан ашигтай ажиллахын тулд Хятадын үйлдвэр компаниудын хамт өсөн дэгжинэ гэсэн амлалт өгсөн юм байна.

Энэхүү гэрээ үнэхээр бодит үр дүн ихтэй байсан гэдгийг судалж тогтоожээ. Жишээлбэл, “Apple” нь Хятадад эдийн засагт хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсны дараагаар буюу 2016 онд Хятадын дуудлагын таксины үйлчилгээний хамгийн том компани “Didi Chuxing”-д нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснээ албан ёсоор зарласан. Удалгүй тэр жилдээ Хятадын салхин цахилгаан станцын турбин үйлдвэрлэгч компанид хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан. Залгуулаад 2017 онд “iCloud”-ын ажиллагааг Хятад руу шилжүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Мөн 2018 онд Хятадад ногоон эрчим хүчний сан байгуулж, түүндээ 300 сая доллар хандивласан.

Харин Хятадын эрх баригчдын зүгээс “Apple”-д янз бүрийн шалгалт шүүлгээр дарамт учруулаа больж, хатуу хараа хяналтаа зогсооход “Apple”-ийн бүтээгдэхүүний борлуулалт өсөж эхэлсэн бөгөөд 2020 оны зун 68 тэрбум долларт хүрч дээд амжилт тогтоож байсан юм. “Apple”-ийн нийт борлуулалтын 20 хувь нь Хятадад ногддог.

Гэвч энэ оны сүүлээр COVID-19-ийн цар тахал, өндөр инфляц гэсэн хүчин зүйлс ухаалаг утасны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх болсон. Улмаар “Apple” нь эдгээр хүчин зүйлс болон эд ангийн хомсдолд орсны улмаас арванхоёрдугаар сард уламжлал ёсоор Хятадын үйлдвэрүүдэд ухаалаг утасныхаа нэмэлт захиалгыг өгөхөөс татгалзжээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 8 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 8 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 9 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 15 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 15 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25