Британийн цэрэг БХЯ-наасаа 1 сая доллар нэхэмжилжээ

Л.Бямбажав
2021/12/09

Британийн цэргийн албан хаагч НАТО-ийн ажиллагааны хүрээнд Эстонид томилолтоор ажиллахдаа хэт хүйтэн нөхцөлд ажилласны улмаас ээрдэг болсон гэсэн шалтгаанаар БХЯ-аас 860 мянган фунт буюу 1,1 сая доллар нэхэмжилсэн тухай “The Sun” сонин мэдээлсэн байна.

 Тодруулбал, Британийн Дерби хотод амьдардаг Чилеше Мвамба гэгч нь Эстонид хэт даарсны улмаас ээрдэг болж, цаашдын амьдралын хэв маяг болон албан тушаал ахих боломжид нь өөрчлөлт орсон гэж үзсэн учраас ийм их мөнгө нэхжээ.

 Чилеше нь Британийн элит гэгддэг Эзэн хааны инженерүүдийн корпуст алба хаадаг бөгөөд 2017 онд Балтын тэнгис орчим дах Оросын түрэмгийллийг тогтоон барих ажиллагааны хүрээнд Эстонид томилолтоор очсон юм байна. Томилолт 2017 оны аравдугаар сарын 10-аас арванхоёрдугаар сарын 3-ны хооронд үргэлжилсэн. Энэ хооронд Чилеше нь ээлжтэн хийж байхдаа хэт хүйтэн цаг агаарын нөлөөнд өртөж гэмтлийн дараах хам шинжийн улмаас ээрдэг болсон гэж мэдэгдсэн байна.

 Британийн БХЯ албан хаагч үүрэг гүйцэтгэж байхдаа хүйтэн нөхцөлд ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч ээрдэг болсон нь хүйтнээс болсон гэдгийг эмч нар магадлах ёстой гэж мэдэгджээ. Энэ хэргийн шүүх хурал 2022 онд болохоор болж.

 Гэвч “The Sun” сонины бичиж байгаагаар Чилеше Мвамбаг томилолтоор ажиллах үед Эстони улс дах агаарын температур -4 хэмээс доош бууж байгаагүй юм байна.

 Дашрамд сонирхуулахад, 2016 онд Британийн өөр нэг цэргийн албан хаагч болох Брайан Муэпа нь үүнтэй төстэй зараг үүсгэн Дээд шүүхэд хандаж Батлан хамгаалах яамнаас 4,9 сая долларын нөхөн төлбөр шаардаж байсан юм. Тухайн үед Брайан нь хэт хүйтэнд хээрийн сургууль хийх үеэр тавхайгаа хөлдөөсөн гэж мэдэгдээд ийм их мөнгө нэхсэн. Гэвч шүүхээс түүнийг нөхөн төлбөр авахын тулд хөлөө мөстэй уутанд дүрсэн гэж буруутган нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан байдаг.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18