​ “Apple” компани iPhone утасны үйлдвэрлэлээ зогсоожээ

Л.Бямбажав
2021/12/09

“Apple” компани эд ангийн хомсдол орсны улмаас 10 жилийн дотор анх удаа iPhone утасны үйлдвэрлэлээ зогсоосон тухай “Nikkei” агентлаг мэдээлжээ.

 Тус агентлагийн сэтгүүлчид Америкийн компанийн туслан гүйцэтгэгч, эд анги нийлүүлэгч үйлдвэрийн ажилтнуудтай уулзаад тэдгээрийг уламжлал ёсоор аравдугаар сараас нэмэлт цагаар ажиллаж эхлээгүй болохыг олж мэджээ. Олон жилийн туршид Зул сарын баяраар бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд Хятадын үйлдвэрүүд сарын өмнөөс эхлээд 24 цагаар ажиллаж эхэлдэг уламжлалтай байсан. Тэгвэл 10 жил үргэлжилсэн энэ уламжлал 2021 онд анх удаа эвдэгдэж, үйлдвэрүүд нь илүү цагаар ажиллах нь бүү хэл үйлдвэрлэлээ бүр зогсооход хүрсэн байна.

 Сэтгүүлчидтэй уулзсан хүмүүс үйлдвэрүүдийг ажиллуулъя гэсэн ч угсрах шаардлагатай эд ангиуд байхгүй тул нэг ч утас угсарч чадахгүй болоод байгааг онцолжээ. Үүнээс болоод “Apple” компани сая гаруй утас дутуу авч байгаагаас болоод олон тэрбум доллароор тоологдох орлогоо авч чадахгүй болох эрсдэлтэй тулгарчээ. Түүнчлэн энэхүү хомсдолыг дагаад зул сарын баяраар смартфон, айпад захиалсан хүмүүс 2022 он гартал захиалгаа хүлээж авч чадахгүйд хүрчээ.

“Nikkei” агентлагийн сэтгүүлчид “iPhone 13 Pro Max” смартфонд шаардлагатай ханган нийлүүлэлтийг гинжин хэлхээг даган гурван тивийн 20 гаруй үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж. Ингэхэд “iPhone 13 Pro Max” утсыг үйлдвэрлэхэд 2000 гаруй эд анги шаардлагатай байдгийг олж тогтоосон байна. Хамгийн сонирхолтой нь энэ олон эд анги дундаас хамгийн хямд, түгээмэл гэж болохоор дэлгэц, 5G модуль, процессоор гэсэн эд ангиуд нь хамгийн ховор байгааг илрүүлж.

 “Nexperia” үйлдвэрийн мэргэжилтнүүд нөхцөл байдлыг тайлбарлахдаа “Түүхий эдийг нийлүүлэх хугацаа нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас үүссэн асар их эрэлтийг хагас дамжуулагчийн бүх үйлдвэрлэл бүрэн чадлаараа ажиллаад ч хангаж дийлэхгүй болсон” гэсэн байна. Америк дах өөр нэг ханган нийлүүлэгч компанийн удирдагч “Угсрахад шаардлагатай эд ангийн 99 хувь нь бэлэн байлаа ч ердөө ганц эсвэл хоёр эд анги дутуу байхад л бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар угсрах ажлыг эхлүүлэх боломжгүй байдаг” гэсэн байна.

 Сэтгүүлчидтэй уулзсан бүх үйлдвэрийн эзэд “Apple” компанид нийлүүлэх ёстой ангиас аль нэгийг нь тодорхой хэмжээнд дутуу нийлүүлсэн гэж мэдэгдсэн байна. Гэхдээ зөвхөн “Apple” гэлтгүй “Samsung”, “Xiaomi”, “Oppo”, “HP”, “Dell”, “Acer”, “Nintendo” гээд электрон бараа бүтэгдэхүүний бусад үйлдвэрлэгчид ч эд ангийн хомсдолтой тулгараад байгаа аж.

 

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18