Цагдаа хүний аминд хүрсэн нь тогтоогдсон ч өршөөгдөж, 20 сая төгрөгийн хохиролыг төр барагдуулахаар шийдвэрлэлээ

М.Төгөлдөр
2021/12/08

2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд 61 настай Г цагдаагийн буруутай үйлдлээс болж амь насаа алдсан юм. Уг хэрэгт төрийн хувцастай цагдаагийн ахлагч 28 настай Ө, энгийн хувцастай өөрийгөө Замаарын цагдаагийн газрын дарга гэж хэлсэн гэх хошууч цолтой 35 настай У нарыг холбогдуулан шалгасан байдаг. Тухайн хэрэг гардаг өдөр талийгаач Г ажилчдынхаа хүнсийг бэлдэх гэж суманд явж байсан бөгөөд Ө, У нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн байна үлээлгэнэ гэж хэлээд машиндаа суулгасан гэдэг. Цагдаа нар талийгаачийг сумаас 50 км зайтай Атар руу авч явна гэхэд нь "Явахгүй би энд ажилчдынхаа хүнс, махыг бэлтгэх гэж ирсэн, ажилтай байна шүү дээ" хэмээн эсэргүүцэж байх үед нь уг маргааныг харсан гэрч цагдаа нараас хаашаа авч явах гэж байгааг нь асуухад "Атар гэж андуурч хэлсэн байна. Сумын цагдаагийн хэсэг рүү авч явна" хэмээн хариулжээ. Хэрэг гарсан өдрөөс хойш уг хэрэг шийдэгдэлгүй хоёр жил гаран болж байгаа юм. Харин өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний 11:00 цагт Төв аймгийн сум дундын шүүхэд шүүгдэгч У, Ө нарын гэм буруугийн шүүх хурал эхэлсэн юм. 

Шүүгдэгч нарын гэм буруугийн шүүх хурал оройн 18 цагт завсарлаж 22:00 цаг өнгөрч байхад шүүгч тогтоолоо танилцуулсан. Ингэхдээ шүүгдэгч 28 настай Өлзийжаргалыг хэрэг болоход жолоочоор явж байсан талийгаачийн биед халдсан нь нотлогдохгүй байна хэмээн шүүгч үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол Шүүгдэгч Ууганбаатарт улсын яллагчаас 5 жилийн хорих санал оруулсныг үндэслэлтэй хэмээн үзэн түүнийг гэм буруутай гэдгийг тогтоосон. Шүүх түүнийг цагдаагийн албаны тухай хуулийн 49.1 дэх хэсгийг зөрчиж улмаарр эрүүгийн хуулийн 10,6,1 -д заасны дагуу гэм буруутайд тооцлоо.

Харин өнгөрөгч долоодугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн өршөөлийн тухай хуульд шүүгдэгчийг ялласан зүйл анги нь хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байгаа учир өршөөж байна хэмээн шүүгч тогтоолоо уншин алхаа цохьсон юм. 

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 85.3.Цагдаагийн алба хаагч албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэснээс үүссэн хохирлыг хариуцахгүй.85.4.Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэснээс учирсан хохирлыг төр хариуцна. Уг зүйл заалтын дагуу ийнхүү бусдын амь насыг хохироосон гэм буруутай нь шүүхээс тогтоогдсон Ууганбаатар хариуцлагаас мултарч төр буюу цагдаагийн байгууллага хохирогчид учирсан хохирол болох 20 сая төгрөгийг төлөхөөр боллоо.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр