63-р сургуулийн сурагчдыг амны хөндийн үзлэгт хамруулж, эрүүлжүүлэх "HEALTHY HOBBY" төсөл амжилттай өндөрлөлөө

М.Төгөлдөр
2021/12/06

Уг төслийн хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдийн сургууль болох 63-р сургуулийн 200 гаруй хүүхдийг амны хөндийн үзлэгт хамруулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхэд бүрийн шүдний эрүүл мэндийн асуудлыг 100% хариуцаж эмчлэхээр болсон юм.

Юун түрүүнд уг төслийг санаачлан, үзлэгт хамрагдсан хүүхэд бүрийн шүдний эрүүл мэндийг хариуцаж 100% үнэ төлбөргүй эмчилэхээр болсон Good smile шүдний эмнэлэг-ийн захирал П.Билгүүндэги танд хүүхэд багачуудын нэрийн өмнөөс гүнээ талархал илэрхийлье.

Мөн төслийг хамтран хэрэгжүүлсэн "ЧИХЭРЛЭГ ИРЭЭДҮЙ" ТББ болон "ХОББИ РОТРАКТ"-клуб, “МӨРӨӨДӨЛД ХӨТЛӨХ ЭРҮҮЛ МОНГОЛ САН” -ийн хамт олондоо халуун баяр хүргэе.

Бидний энэ удаагүйн сайн үйлсийн аянд нэгдэж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин оролцож, ивээн тэтгэсэн хувь хүн, албан байгууллага болох "СҮҮ" ХК, "АНУН ГОО" ХХК, "СОДА" ХХК, "ЭСҮ ИНТЕРНЭЙШНЛ" ХХК, Хан-Уул дүүргийн ГБХЗХГ-ын хэлтэс, ТХ-Продакшны уран бүтээлч хүүхдүүд, иргэн Энх-Оргил, Билгүүн нартаа дахин дахин талархал илэрхийлье.

"HEALTHY HOBBY" төсөл 63-р сургуулиар дуусахгүй бөгөөд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 6 тусгай хэрэгцээт сургуулийн сурагчдыг бүрэн үзлэг оношлогоонд хамруулж, шаардлагатай эмчилгээг хийж өгөхөөр болсон болно.

Төслийн хүрээнд хийгдэж буй анхны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд халуун дотно угтан авсан МУГБ С.Эрдэнэбаатар захиралтай Нийслэлийн Ерөнхий Боловсролын 63-р сургуулийн хамт олондоо сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18