Оросын зэвсгийн борлуулалт унажээ

М.Төгөлдөр
2021/12/06

Зэвсгийн топ 100 компанид багтдаг Оросын есөн компанийн нийт борлуулалт 2020 онд 6,5 хувиар унаж, 28,4 тэрбум доллароос 26,4 тэрбум доллар болжээ. Ялангуяа “Алмаз-Антей” компанийн борлуулалт хамгийн ихээр буюу 31 хувиар унасан. “Алмаз-Антей” нь дэлхийд алдартай С-300, С-400, С-500 гэсэн агаарын довтолгооноос хамгаалах системийн үйлдвэрлэгч юм. Энэ компанийн борлуулалт ингэж унахад АНУ-ын зүгээс авч байгаа хориг арга хэмжээ тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь гарцаагүй. АНУ нь “Алмаз-Антей” гол бүтээгдэхүүн болох С-400-ийн экспортыг хаах кампанит аян өрнүүлсэн гэж болно. ОХУ-аас зэвсэг, ялангуяа С-400 худалдан авсан улс орнуудын эсрэг эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ авч гэж анхааруулсан нь борлуулалтад нь эергээр нөлөөлөөгүй нь лавтай. Улмаар америкчууд хоосон сүрдүүлээгүй гэдгээ харуулахын тулд Туркийн эсрэг маш хатуу хориг арга хэмжээ авч, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа баран бүрэн зогсоогоод байна. Хятадыг С-400 авлаа гэж БХЯ-ын албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авсан. Одоо Энэтхэгийг С-400 авлаа гэж хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж байна.

Түүнчлэн Оросын “Вертолеты России”, “Объединенная судостроительная корпорация” корпорацуудын  борлуулалт 10 хувиар унасан. ОХУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн компаниудын орлого ингэж буурахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн гэж байна. Нэгдүгээрт, 2011-2020 онуудад явагдсан зэвсэгт хүчнийг шинэ зэвсэглэлээр хангах хөтөлбөр дууссан. Хоёрдугаарт, залгуулан хэрэгжиж эхэлсэн хөтөлбөрийн санхүүжилд бага байсан. Мөн цар тахлын хөл хорионы улмаас нэлээд хэдэн экспортын нийлүүлэлтийг хойшлуулахаас өөр аргагүй болсон.

Мөн Оросын зэвсгийн үйлдвэрлэлийн салбарт ажилладаг олон компаниуд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, иргэний зориулалттай бүтээгдэхүүний эзлэх хувийг нийт борлуулалтын 30 хувьд хүргэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь зэвсгийн наймаа буурахад бас давхар нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18