Зэвсгийн зах зээлд АНУ манлайлсан хэвээр байна

М.Төгөлдөр
2021/12/06

Дэлхийн зэвсэглэлийн зах зээл АНУ нь №1 зэвсгийн экспортлогч улс хэвээр байна. “SIPRI”-д зэвсэглэлийн үйлдвэрлэгч гэсэн бүртгэлтэй АНУ-ын 41 компанийн нийт борлуулалт 285 тэрбум доллар болсон нь дэлхийн хэмжээний 100 том компанийн нийт борлуулалтын 54 хувь болжээ. Зөвхөн “Lockheed Martin” компани гэхэд л 2020 онд 58 тэрбум долларын батлан хамгаалах чиглэлийн бүтээгдэхүүн борлуулжээ. Үүнээс гадна АНУ нь ОХУ, БНХАУ гэсэн боломжит дайснуудын зүгээс ирж болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд батлан хамгаалах салбартаа маш идэвхтэй асар их хөрөнгө оруулалт хийж байна.

Батлан хамгаалах дах тоон технологи

“SIPRI”-ийн шинжээчид А.Маркштайнерийн ярьж буйгаар сүүлийн жилүүдэд “Google”, “Microsoft”, “Oracle” гэсэн Америкийн Цахиурын хөндийн аварга том IT компаниуд цэргийн аж үйлдвэрлэлтэй улам ихээр хамтран ажиллах болжээ. Жишээлбэл, АНУ-ын Батлан хамгаалах яам нь тулааны талбарын талаарх бүх л чухал мэдээллийг онлайнаар харуулж байдаг “Integrated Visual Augmentation System” гэж нэрлэгдсэн тусгай нүдний шил худалдан авах 22 тэрбум долларын  гэрээг “Microsoft” компанитай байгуулсан.

Энэ мэт олон жишээ байгаа бөгөөд хиймэл оюун ухаан, үүлэн технологи, компьютер сургалт гэх мэт орчин үеийн технологи нь уламжлалт батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн боломж чинээнээс хол давж гарсан олон ноу-хау-г санал болгож чадна гэдгийг армийнхан, БХЯ-ын албан тушаалтнууд сайтар ойлгож авсан учраас цаашид энэ чиглэлд хийх хөрөнгө оруулалт улам өсөх аж.

Европын үйлдвэрлэгчид үзүүрлэж байна

Дэлхийн зэвсгийн хамгийн том 100 компанийн дунд Европын 26 компани багтжээ. Эдгээр компанийн нийт борлуулалт нь 2019 оноос хойш 1 хувиар өсөж, 109 тэрбум долларт хүрээд байгаа юм байна.

Европын компаниуд дундаа Британийн зэвсэг үйлдвэрлэгчид хамгийн их орлоготой буюу 37,5 тэрбум долларын орлоготой ажилласан. Удаах байранд 24,7 тэрбум долларын орлоготой ажилласан Францын зургаан компани орсон бол 13,8 тэрбумын орлоготой хоёр компанитай Итали гуравдугаарт оржээ. 

Германы хувьд дөрвөн компани нь дэлхийн зэвсгийн шилдэг 100 компанийн тоонд багтсан. Энэ дөрвөн компани нь 2020 оны байдлаар 8,9 тэрбум долларын зэвсэг, зэвсэглэл худалдсан нь 2019 оныхоос 1,3 хувиар их үзүүлэлт.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18