Зэвсгийн наймаа цар тахлын үеэр ч өссөн хэвээр байна

М.Төгөлдөр
2021/12/06

Хүн төрөлхтөн зэр зэвсэг худалдан авахад жил бүр асар их хөрөнгө зарцуулж байдаг. Асар олон цэцэрлэг сургууль байгуулж, цахилгаан станц барьж эсвэл бүр Африк тивийн өлсгөлөнг нэг мөр арилгаж чадах их хөрөнгийг дийлэнхдээ ямар ч үндэслэлгүй аюул заналхийллээс хамгаалах буу, сум, танк, онгоц, цөмийн зэвсэг худалдан авахад зарцуулсаар.

Корона вирусийн цар тахлын үеэр улс орон болгон хөл хорио, карантин зарлаж иргэдийн эрүүл ахуй, ариун цэвэр, эрүүл мэндэд зарцуулах хөрөнгө өсөхийг дагаад улс орнууд эдийн засгийн хүнд байдалд орж байгаа тул зэр зэвсэгт зарцуулдаг мөнгөний хэмжээ буурна гэж төсөөлж байж болох юм. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ.

Стокхолмын энх тайвны асуудлын судалгааны хүрээлэн “SIPRI”-ээс явуулсан судалгаа нь цар тахлын хоёр жилийн хугацаанд дэлхий хэмжээнд зэвсгийн наймаа тогтвортой өссөн хэвээр байгааг харуулсан тухай “DW” агентлаг мэдээлсэн байна.

Цар тахлын улмаас дэлхийн ДНБ-ий хэмжээ 3,1 хувиар хумигдсан хэдий ч зэвсгийн үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлдэг 100 компанийн борлуулалт 2019-2020 онуудад 1,3 хувиар өсөж, 531 тэрбум долларт хүрчээ.

“SIPRI”-ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зэвсгийн наймаа ингэж өсөхөд гурван хүчин зүйл голлох үүрэг гүйцэтгэсэн. Нэгдүгээрт, дийлэнх улс орнууд зэвсэг үйлдвэрлэгчдээ төрийн тогтвортой захиалгаар хангах замаар санхүү, эдийн засгийн хүндрэлээс хамгаалах бодлого явуулсан. Хоёрдугаарт, хөл хорионы сөрөг нөлөөг багасгах зорилгоор Засгийн газрууд төлбөрийг хурдавчилсан байдлаар хийж эхэлсэн. Гуравдугаарт нь, зэвсэг худалдан авах зарим гэрээг олон жилээр хийдэг тул зарим үйлдвэрлэгчид хямралаас өмнө хийсэн гэрээнийхээ ашгийг авч байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18