ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙН ДИЙЛЭНХИЙГ САНХҮҮГИЙН ЗӨРЧИЛ ЭЗЭЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2017/05/31

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас 2017 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Энэ хугацаанд нийт 31 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.

Гомдол, мэдээлэл нь агуулгын хувьд төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой 12, ашиг сонирхлын зөрчилтэй гэх 11 гомдол, мэдээлэл байсан бол гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл, бусад 3-ыг шалгуулахаар ирүүлсэн байна. Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, нутгийн удирдлагатай холбоотой гомдол, мэдээлэл харьцангуй олон иржээ.

Тухайлбал Монгени сургууль, Нийслэлийн 5-р сургууль, 38-р сургууль, 112 дугаар цэцэрлэг, 68-р цэцэрлэг, 49-р цэцэрлэг, 14-р цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагатай холбоотой, Орхон аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч болон Баянхонгор аймгийн Баянлиг, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сум, Төв аймгийн Жаргалант, Говь-Алтай аймгийн Тонхил сумдын төрийн албан хаагчидтай гомдол мэдээлэл ирүүлсэнийг хүлээн авч, хянан шалгаж байна.

Иргэд, олон нийт авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд мэдэгдэхийг хүслээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр