​ Британийн парламентад хар тамхи татах нь нэмэгджээ

М.Төгөлдөр
2021/12/06

Британийн парламентад байранд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх явдал эрс нэмэгдсэн тухай “Times” бичсэн байна.

Зөвхөн парламентын үнэмлэх бүхий хүмүүс нэвтрэх боломжтой газруудад кокаины ул мөрийг илрүүлснээс хойш Вестминстер буюу парламентын ордон доторх хар тамхи хэрэглэх үзэгдлийг мөрдөн байцаахаар болсон тухайгаа Төлөөлөгчдийн танхимын спикер Линдсей Хойл мэдэгджээ. Түүнчлэн парламентын захиргааны хороог тэргүүлдэг гишүүн Чарльз Уокер нь парламентын ордон дотор мансууруулах бодис хэрэглэх үзэгдлийг дараа долоо хоногт Төлөөлөгчдийн танхимын тусгай хуралдаанаар авч хэлэлцэхээр болсон тухай албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр энэ талаар ярихдаа “Төлөөлөгчдийн танхимд тэсрэх бодис илрүүлэхийн тулд эрэлч нохой ашиглаж байсан эртний түүхтэй. Харин одоо бол албаны нохдын хүрээг тэлэх хэрэгтэй болж байгаа юм шиг байна” гэжээ.

Парламентын байрнууд хоорондын сул зайнд олсны ургамлын үнэр байнга үнэртэх болсон талаарх мэдээллийг парламентын Төлөөлөгчдийн танхимын албаны хүмүүс авсан байна. Үүнээс өмнө парламентын ордны дотор ба түүний эргэн тойронд сүүлийн ганц жилийн дотор мансууруулах бодис наймаалдаг хоёр хүн баривчлагдаж, 13 хүн хар тамхи хадгалсан хэргээр саатуулагдаж байжээ.

Түүнчлэн парламентын бүлэг гишүүд кокаиныг тогтмол хэрэглэдэг тухай мэдээлэл хэд хэдэн эх сурвалжаас иржээ. Парламентын дотор 12 газар хар тамхины ул мөр илрүүлэх шалгалт хийхэд 11-ээс илэрсэн байна. Хамгийн таагүй нь Ерөнхий сайд Борис Жонсон ба Дотоод хэргийн сайдын өрөөнүүдтэй хамгийн ойр байрлах бие засах өрөөнүүдээс кокаины ул мөр илэрсэн байна.

Их Британид хар тамхи, мансууруулах бодис хадгалсан хүнд дээд тал нь долоон жил жил хорих ял оноодог аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18