Бээжингийн бодлогыг сурталчилдаг 2500 бүртгэлийг хаажээ

Н.Мижидмаа
2021/12/03

“Twitter”, “Facebook” сүлжээнүүд Бээжингийн нийгэм улс төрийн бодлогыг дэлхий дахинаа түгээн сурталчилдаг 2,5 мянган бүртгэл, хаягийг устгасан тухай “” мэдээлсэн байна.

 Тус сонины мэдээлснээр “Twitter” гэхэд л Шинжаан дах хүний эрхийн зөрчлийг үгүйсгэж, уйгур үндэстний талаар Бээжингийн явуулж байгаа бодлогыг дэмжсэн мэдээлэл тусгайлан тарааж байсан 2000 гаруй бүртгэлийг устгажээ. Эдгээр аккаунт нь тусгайлан Шинжаанд авсан гэх бичлэгийг тогтмол цацдаг, тэдгээр бичлэг нь Шинжааныг“хөгжил цэцэглэл, эрх чөлөөний нутаг” гэж сурталчилдаг байж.

 Харин “Facebook” сүлжээ нь Швейцарын иргэн УилсонЭдвардс гэгч биологич эрдэмтэн гэх огт байдаггүй хүний нэрийн өмнөөс хаяг нээж, COVID-19-ийн талаарх АНУ-тай холбоотой хуурамч мэдээлэл түгээж байсан 500 хаягийг хаасан байна. Энэхүү огт байдаггүй хүний оруулсан мэдээг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өлгөн авч, иш татан АНУ-ыг буруутгах суртал ухуулгын кампанит ажилдаа ашигладаг байж.

 Гэвч Бээжин дэх Швейцарын ЭСЯ-аас улсад нь “УилсонЭдвардс” гэх нэг ч хүн, тэр дундаа биологич эрдэмтэн байдаггүй гэж албан ёсоор мэдэгдсэний дараа Хятадын мэдээллийн хэрэгслүүд нэлээд эвгүй байдалд орсон гэж болно. Ингээд зогсохгүй ЭСЯ-ны мэдэгдлийн дараа “Facebook”-оос шалгаж үзэхэд “Уилсон Эдвардс” гэсэн бүртгэлийг Хятадын хэвлэлүүд түүний хэлснийг иш татаж эхлэхээс ердөө 12 цагийн өмнө нээсэн байсныг илрүүлжээ. 

 Хамгийн сонирхолтой нь “Twitter”, “Facebook” сүлжээ нь БНХАУ-ын нутагт хориотой. Хэдий ийм ч Бээжин энэ хоёр олон нийтийн сүлжээг дэлхийн хэмжээнд БНХАУ-ын талаарх эерэг төсөөлөл бүрдүүлэхэд идэвхтэй ашиглаж байгаа гэдгийг “>span class="s3">The New York Times” онцолжээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18