Омикроны тархалтыг зогсоож дийлэхгүй гэдгээ хүлээв

М.Төгөлдөр
2021/12/02

Корона вирусийн шинэ хувилбар болох омикроны тархалтын бүрэн зогсоох боломжгүй тул авч байгаа арга хэмжээ нь COVID-19-ийн шинэ хувилбарын тархалтыг аль болох урт хугацаанд тогтоон барихад чиглэсэн. Ийм мэдэгдлийг Европын комиссын хэвлэлийн албаны Эрик Мамер хийжээ.

Тэрээр хэлэхдээ “Вирусийг Европ эсвэл дэлхий өөр нэг тийш нэвтрүүлэхгүй байхын тулд зарим нэг арга хэмжээг авч байгаа юм биш. Тэгэх боломжгүй гэдгийг бүгд ойлгож байгаа учраас тархалтыг аль болон удаашруулж, Европын эрүүл мэндийн албад, вакцин нийлүүлэгчдэд дасан зохицох хугацаа олгох хэрэгтэй” гэжээ.

Өөрөөр хэлбэл Европын холбоо нь “Дельта” хувилбар газар авч давлагаалсантай адилаар омикрон ч мөн адил давамгайлна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ хөл хорио, карантин гэх мэт арга хэмжээ авах замаар вакцин үйлдвэрлэгчид омикроны эсрэг үр дүнтэй бүтээгдэхүүн гаргах хүртэл тархалтыг нь аль болох удаашруулна гэсэн байна.

Энэ бол туйлын зөв бөгөөд прагматик байр суурь гэдгийг шинжээчид онцолж байна. Омикроныг хэн хаанаас нэвтрүүлэв, хэн карантин зөрчив гэж буруутныг хайхад хайран цаг, боломжийг алдалгүйгээр илүү үр дүнтэй вакцин гаргахад голлон анхаарах нь хамгийн зөв алхам болно гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18