ХЗБХ: Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжлээ

Н.Мижидмаа
2021/10/17

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.12.01) хуралдаан 10 гишүүн хүрэлцэн ирснээр эхэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Д.Зүмбэрэллхамыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил даргалсан юм.

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилох хуулийн зохицуулалттай.

 Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы Пүрэв гарагийн (2021.11.25) нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэн, таван нэр дэвшигчийн дөрвийг нь буюу Наранчулууны Отгончимэг, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг,  Навагчамбын Баасанжав, Ренчиндоржийн Онончимэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохоор шийдвэрлэж, холбогдох Улсын Их Хурлын тогтоолыг баталсан юм.

Иймд Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилуулах асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ш.Раднаасэд болон Ц.Сэргэлэн нар нэр дэвшигчээс асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам гишүүдийн асуултад хариулт өгсөн. Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын ахлах зөвлөх М.Үнэнбат гишүүдийн лавласны дагуу сонгон шалгаруулалт болон уг асуудлыг хэлэлцэх зохицуулалтын талаар тайлбар хийв. Байнгын хорооны дэмжсэн нэр дэвшигчийг Улсын Их Хурал томилохоос татгалзсан бол сонгон шалгаруулалтад оролцож, ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан дараагийн нэр дэвшигчийг хэлэлцүүлэх зохицуулалт Монгол Улсын шүүхийн тухай хуульд бий гэх тайлбарыг тэрбээр өгөв. Хууль зүйн байнгын хороо 2021 оны арван нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг,  Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нарын талаар хэлэлцсэн юм. 

 

 

Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 60 хувь нь нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилуулахыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 53 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21