​ Омикроноос болж түгшүүр зарлах эрт байна

Н.Мижидмаа
2021/12/01

Омикрон гэсэн нэр авсан  корона вирусийн шинэ хувилбарыг дөнгөж өнгөрсөн долоо хоногийн сүүлээр илрүүлж, тэр даруйд улс орнууд хилээ хаах шийдвэр гаргасан ч хэдхэн хоногийн дараа хэд хэдэн улсад нэгэн зэрэг илэрсэнд гайхах зүйл үгүй, тэр тусам түгшүүр зарлаж “сүйрлээ, сөнөлөө” гэж уулга алдах шаардлага байхгүй талаар “BBC” бичсэн байна.

 Юуны өмнө улс орнуудын авч байгаа хил хаах, хөл хорио тогтоох гэх мэт арга хэмжээ нь шинжлэх ухааны үндэслэлтэй, өмнө хийсэн ажиглалт дээр үндэслэсэн байдаг тул заримдаа асар хурдтай хувиран өөрчлөгдөх бодит байдлыг гүйцэж чаддаггүй. Ялангуяа зарим тохиолдолд огт шинж тэмдэг илрүүлдэггүй, олон хоногийн дараа оношлогддог халдварт өвчний хувьд ингэж хоцрох нь байж болох зүйл. 

Өнгөрсөн оны хоёрдугаар сард ДЭМБ-ын мэргэжилтнүүд шинэ өвчний тархалтыг Хятадын нутгаар биш юм гэхэд Ази тивийн хүрээнд хязгаарлах боломжийг дөнгөж судалж байхад өвчин аль хэдийн Америк, Европт нэвтэрчихсэн байсан. 

 Яг үүнтэй адил нөхцөл байдал омикрон дээр ч бас давтагдаж байгааг “BBC” онцолжээ. Тухайлбал, Өмнөд Африкаас Нидерландад буусан сүүлийн хоёр нислэгээс халдвар авсан арав гаруй хүн илэрсэн. Нийт арваннэгдүгээр сард Өмнөд Африкаас зөвхөн Европ руу гэхэд л гурван зуу гаруй нислэг ирсэн гэж үзвэл 100 мянган хүн ирсэн гэсэн үг. Эдний дунд омикронхалдварыг тээсэн хүн байгаа гэдэг нь бараг баталгаатай.

 Тиймээс хил хаах, хорио цээрийн дэглэмийг чангатгах нь вирусийн тархалтыг зогсоох зорилгогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм арга хэмжээ нь тархалтыг зогсоох бус харин удаашруулах зорилготой юм. Дээр хэлсэнчлэн дөнгөж илрүүлээд ганц хоёр хоноход л дэлхий даяар олон улс орнуудад нэг хоёроор бүртгэгдээд эхэлж байгаа тул тархалтыг бүрэн зогсоох боломжгүй зөвхөн удаашруулах л боломжтой. Удаашруулах ямар хэрэгтэй юм бэ? Шинэ хувилбарыг онцлог, өвөрмөц талуудыг судалж өмнөх хувилбаруудаасаа хэр аюултай, ер нь аюултай эсэхийг эцэслэн тогтооход шаардлагатай цаг хожих боломж гаргаж өгдөг.

 Иймд ул үндэстэй судалгаа, ажиглалт хийлгүйгээр “гарцаагүй үхүүлнэ”, “ДОХ-оос илүү” гэх мэтээр цуурах ямар ч үндэслэл үгүй байгааг судлаачид, мэргэжилтнүүд дуу нэгтэй онцолж байна. Омикроны талаарх янз бүрийн үндэслэлгүй цуу ярианд  итгэхийн өмнө зарим зүйлд онцгой анхаарах хэрэгтэй. 

 Юуны өмнө омикрон нь онцгой халдварлах чадвартай гээд байгаа нь батлагдаагүй гэдгийг “BBC” онцолжээ. Омикроныг илрүүлснээс хойш Өмнөд Африкт гурван долоо хоногийн дотор хоногийн халдварын тоо 275-аас 3700 болж өссөн нь үнэн. Ингэж халдварын тоо өссөн нь омикроны мутацтай холбоотой гэж таамаглах нь байж болох зүйл. Гэхдээ хамгийн гол нь яг тийм гэсэн лабораторийн баталгаа байхгүй байна. Иймд бодит байдалд арай дөхүү тайлбаруудыг авч үзэх хэрэгтэй. Юуны өмнө Өмнөд Африкт насанд хүрэгчдийн ¼ хүрэхгүй хэсэг нь вакцинжуулагдсан байдаг тул халдвар хурдан тархах таатай боломж бүрдсэн гэсэн үг.

Цаашлаад омикрон нь үхэлд хүргэх чадвар илүү, дархлалын системийг тойрч гарах чадвартай зэрэг нь мөн л лабораторийн түвшинд баттай нотолж чадаагүй байгаа юм байна. Ингэж лабораторийн түвшинд батлах хүртэл нэг бус нэлээд олон долоо хоног шаардлагатай болно. Түүнээс нааш “хүүе, хаая үхлээ хатлаа” гэж уулгалах хэрэггүй гэдгийг ”BBC” онцолжээ. 

 Омикрон хувилбарын талаар батлагдсан цор ганц зүйл гэвэл Covid-19-өөр өвдөөд эдгэсэн хүмүүст дахин халдварлавал өвчний явц нь арай хөнгөн байдаг.

 Түүнчлэн анхлан халдвар авсан хүмүүсийн хувьд ч өвчний явц нь “Дельта” хувилбараас хавьгүй хөнгөн байдаг тул өвдсөн хүмүүст давж гарахад ч арай хялбар.

 “Reuter” агентлаг Өмнөд Африкийн эмч нарын ажиглалтыг үндэслэн мэдээлэхдээ омикроноорхалдварласан өвчтөнүүдийн шол зовиур нь амархан сульдах, толгой булчин өвдөхөөс хэтрэхгүй байгаа. Омикрон хувилбарын халдвар авсан нэг ч хүнд үнэрлэх чадвараа алдах шинж тэмдэг илрээгүй. Хамгийн гол нь омикроны халдвартай нэг ч хүний цусан дах хүчилтөрөгчийн хэмжээ огцом унаж байгаагүй. Цусан дах хүчилтөрөгчийн түвшин огцом унахгүй болохоор хүчилтөрөгчийн аппаратад холбож, эмнэлгийн эрчимт эмчилгээнд хэвтүүлэх шаардлага байхгүй, гэрээр эмчилгээ хийж эдгээх боломжтой гэсэн үг юм.

 Түүнчлэн омикроны халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь нэг бол вакцин огт хийлгээгүй хүмүүс эсвэл вакцины бүүстер тун хийлгээгүй хүмүүс байгааг эмч нар онцолсон байна.

 Иймд гурав дах тунгаа хийлгээд, ариун цэвэр, эрүүл ахуйн зарчмуудыг мөрдөөд явахад омикроноос тэгтэл айх хэрэггүй нь илэрхий байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 11 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 11 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 13 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 14 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 14 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр