​ Японд омикроны анхны тохиолдол бүртгэгдлээ

Л.Бямбажав
2021/11/30

Коронавирусийн шинэ хувилбар болох омикроноор өвдсөн анхны тохиолдол Японд бүртгэгдсэн тухай тус улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга албан ёсоор мэдээлжээ. Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацунл нь энэ тухай хэвлэлийн бага хурал дээр ярихдаа “Намиб улсаас Японд ирсэн дундаж насны эрэгтэй хүнийг хил давах үеэр шинжилгээ хийхэд омикрон штамм илэрсэн талаар Японы Эрүүл мэнд, хөдөлмөр ба баялгийн яамнаас бидэнд мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор бид халдварыг цаашид тархахаас сэргийлэх үүднээс хилийн чанадаас ирж байгаа хүмүүст тавих хяналтаа чангатгахаар төлөвлөөд байна” гэжээ.

 Япон нь омикрон штамм илэрснээс дараанаас маш хатуу арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал, өмнө нь бизнесмен, оюутан, техникийн дадлагажигч нарт хил нэвтрэхэд гурван долоо хоногийн турш хөнгөлөлт үзүүлж байснаа шууд зогсоож, бүх улс орны иргэдэд шинэ виз олгохоо түр хугацаагаар бүрэн зогсоосон. Шинэ виз олгохыг сарын хугацаанд зогсоож байгаа бөгөөд энэ хугацаанд мэргэжилтнүүд нь омикроны аюул эрсдэлийн талаар бодит дүгнэлт хийж, зөвлөгөө өгөх ёстой юм байна.

 

Түүнчлэн Япон нь дэлхийн 23 улсаас ирж байгаа иргэдэд тавих карантины шаардлага чангатгасан. Австри, Австрали, Бельги, Дани, Франц, Герман, Чех, Хонконг болон Канадын Онтарио мужаас ирж байгаа хүмүүсийг тусгайлан гурав хоногийн каратинт байлгасны дараа нэвтрүүлж байхаар болсон. Их Британии, Израил, Итали, Нидерландаас ирсэн хүмүүсийг зургаа хоногийн карантинд байлгасны дараа нэвтрүүлж байхаар болсон. Африкийн улс орнуудаас ирж байгаа хүмүүсийг шууд 10 хоногийн карантинд байлгахаар болжээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18