​Камбожийн Сиануквилл дахь далайн эргийн худалдаачид тусламж хүсч байна

Л.Бямбажав
2021/11/30

Төрөлх хотоо орхиж, илүү сайн ажиллах боломжийг хайж Сиануквиллийн Прей Венг руу нүүсэн олон зуун орон гэргүй далайн эргийн худалдаачид орон нутгийн засаг захиргаанаас Отрес далайн эрэгтээ үлдэхийг хүсч байна.

Далайн эргийн зарим худалдагчид ажиллах боломж хомс банк, бичил санхүүгийн компаниудад тавьсан өрийн улмаас төрсөн нутгаа орхисон гэж мэдэгджээ. Бусад нь сүүлийн хоёр жилийн хугацаанд COVID-ийн тахал тэдний бизнест нөлөөлсөн гэж ярьж байна.                               

Саяхан Камбожийн засгийн газар улсаа дахин нээхээ зарлав. Далайн эргийн худалдаачид уг шийдвэрийг талархан хүлээж авсан хэдий ч орон нутгийн засаг захиргаа үргэлжлүүлэн худалдаа наймаа эрхэлхийг хүсч байвал тэднийг өөр газарлуу нүү эсвэл зохих дэлгүүр байгуулахыг шаардсан байна.

  • Далайн эргийн худалдаачин
  • Далайн эргийн худалдаачин
  • Далайн эргийн худалдаачин

Би энд төрөлх хотоосоо илүү мөнгө олох боломжтой болхоор л байгаа юм. Би энд барилгын ажилчдад эд зүйлээ зарж болно. Төрөлх хотод маань барилгын ажилчин байдаггүй болохоор олон хүн энд ирж юм зарах болсон. Би тэргэн дээр хоол хийж иднэ. Шөнөдөө би бусад тэрэгний хүмүүстэй хамт тэргээ замын хажуугийн хоосон зайд байрлуулдаг. Би байшин түрээслэх боломжгүй. Би гурван хүүхэдтэй, нөхөр маань өөр тэрэгтэй. Анх хүмүүс намайг Сиануквиллд илүү их зүйл зарж чадна гэж хэлсэн тул би энд ирэхээр шийдсэн. Би анх COVID-ээс өмнө ирсэн бөгөөд би илүү их зүйл зарж, илүү их мөнгө олдог байсан. COVID эхэлмэгц эдийн засаг унаж, би анх ирсэн үеийнх шигээ их мөнгө олж чадхаа больсон. Би Прей Венг мужаас ирээд хоёр жил болж байна."

Бид бүгд төрөлх хотдоо санхүүгийн асуудалтай байсан тул энд байгаа. Бид хүүхдүүдээ төрөлх хотод нь үлдээсэн. Би төрөлх хотдоо төмс тариалах газар түрээслээд 5000 доллар алдсан. Би банкинд өртэй байсан тул зээлээ төлөх, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд энд нүүж ирсэн. Миний нөхцөл байдал хүнд байна, орон нутгийн засаг захиргаа намайг эндээс гар гэсэн ч би явахгүй. Би орон нутгийн засаг захиргаанд бизнесээ үргэлжлүүлэхийг зөвшөөрөх хүсэлт гаргамаар байна. Бид энэ газрыг цэвэрхэн байлгаж, өдөрт 1000 риел (0.25 доллар) төлсөөр баймаар байна."

"Анх би илүү их зүйл зарж чаддаг байсан одоо бол сайн зарагдхаа больсон. Учир нь Хятад хүмүүс ирэхээ больсон, тэд Хятад руу буцсан тул бизнес өмнөх шигээ сайн биш байна. Хэрэв казино дахин нээгдвэл тэнд ажилладаг охидод илүү хувцас зарна. Би тэргэнцэртээ хоол хийж, шөнийн цагаар China town орчмын ойролцоо тэргээ тавьдаг. Ерөнхий сайдад хүсэлт гаргаж, манайхыг зорин ирэхийг хүсч байна. Орон нутгийн засаг захиргаа биднийг энд бизнес хийхийг зөвшөөрдөггүй, хэрэв бид энд бизнес хийхгүй бол гэр бүлээ тэжээх орлогогүй болно."

Эх сурвалж: А24


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18