Хятад COVID-19-ийн эсрэг дэглэмээ сулруулахгүй

М.Төгөлдөр
2021/11/29

Хятад нь Өвлийн Олимпын тоглолтын өмнө COVID-19-ийн тархалтыг дээд зэргээр хязгаарлахын тулд хорио цээрийн хамгийн хатуу дэглэм баримталж байгаа. Энэ хорио цээрийн дэглэм хэт хатуудаж, дэлхий даяар бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хомсдол үүсгэж байгаа учир суллах, зөөллөх уриа тасрахгүй байна. Гэвч Хятадын эрдэмтэд хорио цээрийн дэглэмийг суллахыг эсэргүүцэж байгаа талаар “China CDC Weekly” сайт мэдээлжээ.

Тус сайт дээр Бээжингийн их сургуулийн хэсэг эрдэмтдийн явуулсан судалгаагаар жишээ татан дэглэм суллах шаардлагагүй гэдгийг үнэмшилтэйгээр харуулсан байна.

Бээжингийн их сургуулийн судлаачид математик загварчлал ашиглан Хятадаас бусад улс орнуудад даган мөрдөж байгаа корона вирусийн эсрэг тактикийг Хятадад хэрэглэвэл ямаршуу үр дагавар гарахыг харуулжээ.

Тухайлбал, хэрэв БНХАУ нь одоо АНУ-д баримталж байгаа COVID-19-ийн эсрэг хорио цээрийн дэглэмийг нэвтрүүлбэл өдөрт гарч байгаа халдварын тохиолдол 637 мянга 155 –д хүрнэ. Харин Францад дагаж байгаа аргыг нэвтрүүлбэл өдөрт гарч байгаа халдварын тоо 454 мянга 198-д хүрнэ. Хэрэв Британийн хорио цээрийн дэглэмийг дагаад эхэлбэл өдрийн халдварын тоо 275 мянга 793 болно гэдгийг загварчлал харуулжээ.

Түүнчлэн Хятад одоо мөрдөж байгаа хорио цээрийн дэглэмийг суллах аялал жуулчлалд ямар ч саадгүй, нээлттэй болгож орхивол COVID-19 тэсрэлтийн байдлаар асар хурдацтай тархаж, Хятадын эмнэлгийг салбарт дааж дийлшгүй өндөр ачаалал үүснэ гэдгийг судлаачид онцолсон байна.

Одоогийн байдлаар Хятадын эрх баригчид COVID-19-ийн эсрэг “0 түвшний хүлцэх” бодлого гэгчийг хэрэгжүүлж байгаа юм. Түүнчлэн Хятад нь хилийн чанадаас ирсэн хүмүүсийн дагаж мөрдөх хамгийн хатуу хөл хорио, цээрийн дэглэм үйлчилж байгаа билээ.

БНХАУ-ын Эрүүл мэндийн Төрийн хорооны мэдээгээр арванэгдүгээр сарын 27-ны байдлаар тус улсад корона вирусээр өвдөн шинэ 23 тохиолдол бүртгэгдсэнээс 20 нь гадаадаас ирсэн хүмүүсээс илэрсэн бол ердөө 3 нь орон нутгаас илэрсэн халдвар байжээ. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш БНХАУ-д COVID-19-өөр нийт өвдсөн хүний тоо 98 мянга 631 болж, нас барсан хүний тоо 4636 болжээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18