Хятад Омикроноос болж онцгой арга хэмжээ авахгүй

М.Төгөлдөр
2021/11/29

Онцгой халдвартай, илүү аюултай гэгдэж буй “омикрон” гэж нэрлэгдсэн корона вирусийн шинэ мутаци тархаж эхэлсэн нөхцөл байдлыг БНХАУ анхааралтай ажиглаж байгаа ч одоохондоо хөл хорионы онцгой нэмэлт арга хэмжээ авах бодолгүй байгаа тухай “South China Morning Post” сонин мэдээлсэн байна.

Хятадын тархвар судлалын толгой мэргэжилтнүүд энэ талаар “South China Morning Post” сонинд байр сууриа танилцуулжээ. Хятадын тархвар судлалын тэргүүлэгч эмч Чжун Наньшань омикроны талаар ярихдаа “Энэхүү мутацид орсон шинэ хувилбар нь цоо шинэ. Түүнийг хэр аюултай, хэр хурдан тархах ба өвчнийг илүү хүнд хэлбэрийн болгох эсэх, түүний эсрэг тусдаа шинэ вакцин бүтээх эсэх талаар бид үнэлгээ өгнө. Одоохондоо дүгнэлт хийхэд эрт байна” гэсэн байна. Гэхдээ эхний ээлжид Хятад нь Өмнөд Африкаас ирж байгаа хүмүүст илүүтэй анхаарал хянал тавих шаардлагатай гэдгийг тэрээр онцолжээ.

БНХАУ-ын Өвчний хяналт ба олныг хамарсан өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн Ерөнхий тархвар судлаач У Цунью нь Хятад цаашид омикроны хувьд байдал ямаршуу болж өөрчлөгдөхийг хүлээж, анхааралтай ажиглах бөгөөд одоо үйлчилж байгаа хилийн хатуу хяналтыг өөрчлөхгүй гэдгийг хэлээд “Омикрон нь ноёлох хувилбар болж чадах эсэх нь зөвхөн цаашдын ажиглалын явцад тодорхой болно” гэсэн байна.

Шанхай хотын Ерөнхий вирус судлаач Чжан Вэньхун нь омикрон нь хүмүүсийн яриад байгаа тэгтэл онцгой аюултай эсэхийг тодорхойлохын тулд ойролцоогоор хоёр долоо хоног шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Тэрээр энэ талаар ярихдаа “Одоогоор Хятадад омикрон хурдацтай тархана гэсэн ноцтой аюул байхгүй. Одоо үйлчилж байгаа хариу арга хэмжээ авах стратеги нь корона вирусийн шинэ хувилбаруудын тархалтыг зогсооход хангалттай” гэсэн байна.

Иймд Хятадад үйлчилж байгаа тэртээ тэргүй туйлын хатуу хөл хорионы дэглэмийг улам чангатгаж, бараа таваарын хомсдолыг улам лавшруулна гэх болгоомжлол үндэслэлгүй гэж болно.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18