Хятадын бодлого дэлхий даяар хомсдол үүсгэж байна


COVID-19-ийн тархалтыг хумих Бээжингийн бодлого хэт хатуу байгаагаас дэлхий даяар бараа бүтээгдэхүүний хомсдол үүсээд байгаа талаар “Bloomberg” бичсэн байна. 

Хятадын тал гадаадад тээвэрт яваад буцаж ирсэн усан онгоцны багийн гишүүдийг заавал долоон долоо хоногийн карантинд байлгах шийдвэр гаргасан нь тэртээ тэргүй ээдрээтэй байгаа байдлыг улам даамжруулсан алхам болсон гэж үзэж байгаа юм байна. Ингэснээр далайн тээвэр хийж, хилийн дээс алхаад ирсэн усан онгоцны багийн гишүүд нь хил давахаас өмнө гурван долоо хоног, хил давж боомтод орж ирээд хоёр долоо хоног, олон улсын боомтоос гарч орон нутгийн боомт ороод ахиад хоёр долоо хоног хөл хорионд сууж байх ёстой болж байгаа аж. 

Үүний дээр Хятадад гадаадын усан онгоцны багийн гишүүдийг сэлгэхийг хориглоод удаж байгаа. Ингээд ч зогсохгүй багийн гишүүдээ сэлгээд ирсэн усан онгоц хүртэл Хятадын боомт руу орохын өмнө хоёр долоо хоног хөл хорионд хүлээх ёстой болсон. Үүнээс болоод эмнэлгийн яаралтай тусламж авах ёстой багийн гишүүд авч чадахгүй байгаад усан онгоцны эзэд ихэд бухимдан, Хятадын боомтын удирдлагуудад гомдол гаргаж байна. Жишээлбэл, нэгэн усан онгоцны багийн гишүүний шүдэнд идээд үрэвсэл үүсэхэд эмчлүүлэхийн тулд Өмнөд Солонгосын боомт руу яаралтай явсан хэрэг гарчээ. 

 

Энэ мэт багийн гишүүдийн хөл хорио, ачааг ачих ба буулгахтай холбоотой асуудлаас болж усан онгоцны эзэд бараа хүргэлтийн уламжлалт замд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болж байгаа юм байна. Олон улсын усан тээврийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Гай Платтен энэ мэт асуудал бөөгнөрсөөр бүгдийг хамарсан гацаа, түгжрэл үүсгэж байгаа тухай ярьжээ. Улмаар усан онгоцны оператор компаниуд нь усан тээвэр ба багийн гишүүдийн асуудалд Бээжинг анхаарал хандуулж, хорио цээрийн дэглэмээ бага ч болов суллахыг уриалах болжээ. Үгүй бол дэлхийн хэмжээний бараа бүтээгдэхүүний хомсдол цаашид бүр ч лавшрах хандлагатай болсон байна.

 

Газрын тос тээвэрлэгч усан онгоцны хамгийн том компаниудын нэг “Euronav NV” гэхэд л хөл хорионы улмаас зам өөрчлөх, багийн гишүүдийн сэлгэх, хөл хорионы үеийн цалин хөлс гэх мэт зүйлсээс үүдэлтэй ажлын доголдлыг арилгахад зургаан сая доллар зарцуулаад байгаа аж. Улмаар компани нь энэ зардлаа нөхөхийн тулд тээвэрлэлтийн зардлаа өсгөхөөс өөр аргагүй болсон байна. Ингэснээр өнгөрсөн долоо хоногийн сүүлээр контейнерын тээвэрлэлтийн зардал 2019 оны өмнө таван жилийн дунджаас зургаан дахин өсжээ. 

 

Хятад нь хэдхэн сарын дараа эхлэх Өвлийн Олимпын тоглолтод бэлдэн COVID-19-ийн тархалтыг хумихад онцгой анхаарал тавьж байгаа болохоор усан тээвэртэй холбоотой ээдрээ цаашид ч лавшрах хандлагатай гэдгийг шинжээчид анхааруулсан байна. Үүнтэй холбоотойгоор Oxford Economics-оос усан тээвэр эрхэлдэг 148 компанийг хамруулсан судалгаа явуулахад бараг 80 хувь тээврийн хямрал цаашид улам лавширна гэдэгтэй итгэлтэй байна гэсэн хариу өгчээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18