Японд иргэддээ 15 тэрбум долларын санхүүгийн тусламж үзүүлэхээр болов

Л.Бямбажав
2021/11/23

Японы Засгийн газар цар тахлын үед иргэдэд үзүүлэх санхүүгийн нэмэлт тусламж болгож 1,8 их няд йен буюу ойролцоогоор 15,8 тэрбум доллар нэмж төсөвлөхөөр болсон байна. Энэ тухай “Yomiuri” сонин мэдээлсэн байна.

 Эхний ээлжид иргэний хуванцар үнэмлэхтэй хүн бүр 20 мянга хүртэлх иен авах боломжтой болох юм байна. Иргэний хуванцар үнэмлэхийг банкны карттай холбон цаашид эрүүл мэндийн даатгалын үнэмлэх гэх мэтээр универсал төлбөрийн хэрэгсэл болгон ашиглахыг зөвшөөрсөн тохиолдолд энэ мөнгийг хэд хэдэн хуваан шилжүүлэх юм байна. Ингэснээр Японд бүх төрлийн гүйлгээ, төлбөрт ашиглах боломжтой иргэний нэгдсэн үнэмлэхийг илүү хурдацтай нэвтрүүлэх боломжийг давхар бүрдүүлж байгаа аж. Одоогоор Японд ийм нэгдсэн үнэмлэхтэй иргэд оршин суугчдын 39 хувийг эзэлж байгаа юм байна.

 Японы Засгийн газар энэ сарын 19-нд улсын эдийн засаг ба иргэдийн цар тахлын үед дэмжих шинэ багцыг батлаад байсан юм. Нийт 78,9 их наяд иений багцын 55,7 их наядыг Засгийн газраас гаргаж үлдсэн 23,2 их наяд иенийг хувийн компаниуд хөрөнгө оруулалт хэлбэрээр гаргах юм байна.

 Энэ мөнгийг корона вирусийн тархалтаас сэргийлэх, нийгэм эдийн засгийн үйл ажиллагааг сэргээх, эрэлтийг урамшуулах, иргэд ба бизнесийг дэмжихэд зарцуулна. Тухайлбал, 18-аас бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд хүүхэд тус бүрд 100 мянган иен өгнө. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18