АНУ-ыг парадоксоор дүүрэн үндэстэн гэж тодорхойлжээ

Л.Бямбажав
2021/11/23

АНУ-ыг Афганистан дах хазарчуудаас эхлээд Мьянмар дах рохинжа хүртэл дэлхий даяар улс орон болгоны үндэсний цөөнхийг өмгөөлж хамгаалдаг улс гэдгийг бүгд мэднэ. Гэтэл бусад улс орны үндэсний цөөнх, уугуул үндэстнүүдийг хамгаалдаг АНУ нь өөрийн нутаг дах үндэсний цөөнх, уугуул үндэстнүүдийн асуудалд зохих ёсны анхаарал тавихгүй байгааг НҮБ-ын үндэсний цөөнхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Фернанд де Вареннс онцолсон байна.

 Фернанд де Вареннс нь АНУ-д 14 хоногийн айлчлал хийсний дараагаараа илтгэл тавихдаа “АНУ нь хүний эрхийг хүлээн зөвшөөрөх болон эрх зүйн хамгаалалтаар хангах тал дээр алаг цоог байдалтайгаараа өрнөдийн ардчиллууд дундаас эрс ялгарч байна” гэжээ. АНУ-д үндэсний цөөнхүүд ба уугуул үндэстнүүд мартагдаж байгааг онцолжээ. АНУ-д олон улсын хүлээсэн үүрэгт нь нийцсэн хүний эрхийн талаарх бүх нийтийн эрхийг хамгаалсан үндэсний хууль дүрэв дутагдаж байна гэж Фернанд де Вареннс мэдэгджээ. Үүнээс болоод АНУ-ыг хорьдугаар зууны сүүл хүртэл арьсны өнгөөр ялгаварлан гадуурхдаг, уугуул үндэстнүүд нь олон зууны туршид хэрцгийлэл, яс үндсээр ялгаварлан устгах үзэгдэлтэй тулгарч ирсэн хэдий ч дэлхийн өнцөг булан бүрээс ядарч туйлдсан, ядуу зүдүү хүмүүсийг хүлээн авдаг нутаг болсон парадоксоор дүүрэн улс үндэстэн болсон гэж тодорхойлсон байна.

 Түүнчлэн АНУ-д улсын сургуулиудыг хангалттай санхүүжүүлэхгүй байгаа нь үндэсний цөөнхийн хүүхдүүдэд хамгийн таагүй нөлөөлж байгааг Фернанд де Вареннс онцолжээ. Мөн африк гаралтай америкчууд болон латин америк гаралтай хүмүүс маш ихээр гэмт хэрэгт хамрагдсан, тусгаарлагдсан байгааг онцолж.

АНУ-д индианчууд буюу уугуул үндэстнүүд нь бөөнөөр суурьшуулсан нутаг буюу резервацид төвлөрч амьдардаг. Одоогоор Америкийн янз бүрийн индиан овгууд нь АНУ-ын газар нутгийн 3,2 хувийг эзэлдэг 326 бөөнөөр суурьшуулсан нутагт амьдарч байна. Америкийн эрх баригчид арванесдүгээр зууны сүүлээр уугуул иргэдийн газар нутгийн булаан авч тэднийг энэхүү бөөнөөр суурьших газар руу нутаг заан амьдруулдаг болгосон. Хэдийгээр тэр цагаас хойш зуу гаруй жил өнгөрсөн хэдий ч эдгээр бөөнөөр суурьшуулсан газруудад цахилгаан, усан хангамж гэх мэт орчин үеийн дэд бүтэц хөгжөөгүй хэвээр Африк тивтэй төстэй байдалд байгаа гэж шүүмжлэгчид ярьж байна. Дээр нь уугуул иргэдийн боловсролын асуудал одоо ч ээдрээтэй хэвээр аж. Үүнээс болоод индианчуудын дундах ажилгүйдэл улсын хэмжээнээс даруй хоёр дахин их, тэдний  26 хувь ядуу зүдүү амьдардаг аж.

 Түүнчлэн Америкийн индианчуудын 54 хувь нь бөөнөөр суурьшуулсан нутгаас гадна ажилд орох гэхэд яс үндэс эсвэл арьсны өнгөөр гадуурхах үзэгдэлтэй тулгардаг гэж мэдэгджээ. Мөн хууль сахиулах байгууллагууд индианчуудыг гадуурхаж ханддаг аж. “Native Lives Matter” байгууллагаас гаргасан мэдээнээс үзвэл индиан овгийн эрчүүдийн хувьд ялихгүй хэргийн төлөө шоронд орох магадлал нь цагаан арьст эрэгтэйчүүдээс дөрөв дахин өндөр. Индиан эмэгтэйчүүдийн хувьд шоронд орох магадлал нь цагаан арьст америкчуудаас бүр зургаан дахин өндөр байдаг аж.

 Уугуул үндэстнүүдэд тулгараад байгаа өөр нэг асуудал нь хүүхдийн боловсрол. Индианчуудын хүүхдүүдийн 90 хувь нь бөөнөөр суурьшуулсан төвийн ойролцоо эсвэл тэнд байрладаг улсын сургуульд суралцдаг. Гэвч Америкийн боловсролын систем нь индианчуудын хэл соёлын онцлогийг огт тусгаагүй, сургалтын хөтөлбөрт, багш нарын сонголт зэрэг нөлөөлөх боломжгүй байдаг аж. Мөн сургуулиудад индиан хүүхдүүдэд гадуурхах үзэгдэлтэй тогтмол тулгардаг. Жишээлбэл, Монтана муж дах Форт-Пек бөөнөөр суурьшуулсан нутгийн индиан үндэстэн хүүхдүүдэд бусад гаралтай хүүхдүүдээс илүүтэйгээр сахилгын шийтгэл ногдуулдаг, нэмэлт дамжаа сургалтад хамруулахаас татгалздаг, бодит үндэслэлгүйгээр доройтолтой хүүхдийн хөтөлбөр рүү шилжүүлдэг аж.

 Ийм асуудал нь системийн шинжтэй учраас америкийн индиан хүүхдүүд нь тогтмол хамгийн муу сурлагатай байж үндэсний сорил шалгалтуудад бусад үндэстэн ястны хүүхдүүдээс хавьгүй муу үр дүн харуулснаар их дээд сургуульд орж чаддаггүй төдийгүй индиан сурагчдын гуравны нэг нь дунд сургуулиа ч дүүргэлгүй хаяж явдаг болсон байна.

 Ийнхүү боловсролгүй, ажил орох боломжгүй байдгаас индианчууд олон үе дамжин Америкийн нийгмийн амьдралаас гадуур, тусдаа амьдарсаар ирсэн нь таван сая гаруй индианчуудынх амьдралын түвшинд яав ч сайнаар нөлөөлж байгаагүй нь ойлгомжтой.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18