“Дельта” хувилбар хэт мутацийн улмаас өөрөө устсан гэв

Н.Мижидмаа
2021/11/22

Японд тархаад байсан COVID-19-ийн “Дельта” хувилбарын вирусийн “nsp14” нэртэй алдаа засагч уурагт хэт олон мутаци хуримтлагдсан тул тэдгээрийг засаж өөрчлөх явцад энэхүү “Дельта” хувилбарын вирусөөрийгөө устгасан тухай Японы Генетикийн үндэсний хүрээлэнгийн профессор Итуро Иноуэ мэдэгдсэн байна.

 Тэрээр энэ талаар “Japan Times” сонинд ярилцлага өгөхдөө “Бид үр дүнг нь хараад үнэхээр гайхсан. Японд тархсан “Дельта” хувилбар маш халдвартай, хурдан тархдаг хувилбар байсан. Гэтэл түүнд олон тооны мутаци хуримтлагдахын хэрээр вирус гажуудалд орсоор эцсийн дүнд өөрийгөө олшруулж чадахгүй болсон гэж бид таамаглаж байгаа юм” гэжээ.

 Сүүлийн өдрүүдэд Япон дах өвчлөлийн тоо нэмэгдэхээ больсон гэдгийг Итуро Иноуэ профессор онцолсон байна. Үүнээс үүдээд хувиран өөрчлөгдөх явцдаа вирус өөрийгөө устгасан гэдэг таамаг дэвшүүлж болж байгаа аж. Профессор Итуро үүнийг тайлбарлахдаа “Амны хаалт ба вакцинжуулалт нь зарим тохиолдолд халдвар авахаас сэргийлж чаддаггүй учраас хэрэв вирус өөрийгөө устгаагүй байсан бол өвчлөлийн тоо лавтай нэмэгдэх байсан” гэжээ.

 Японд сүүлийн гурван сарын турш хоногт 26 мянган хүн халдвар авч байсан ч сүүлийн үед халдварын тоо огцом буурч хоногт 200 хүн болсноо арванэгдүгээр сарын 7-д корона вирусийн халдвар авсан нэг ч хүн бүртгэгдээгүй нь сүүлийн 15 сард ажиглагдсан анх удаа болсон зүйл байжээ.

 Зарим судлаачид халдвар авсан хүний тоо ийнхүү тэг болоход Японы хүн амын 75,7 хувь нь вакцинжуулагдсан ба амны хаалт зүүж, нийгмийн зай барьж байгаа хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзсэн байна. Харин Генетикийн үндэсний хүрээлэнгийн профессор нь вирус өөрийгөө хуулбарлан үржих явцад ойролцоогоор сард хоёр удаа мутацид орох явцад үүссэн генетикийн өөрчлөлттэй холбоотой гэсэн энэхүү таамгийг дэвшүүлсэн юм байна. 

Эх сурвалж: Japan times


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18