Төсвийг мөшгөе: Баригдаж дуусдаггүй Дарханы замын талаар хэн, юу хэлэв?

Ш.АДЪЯАМАА
2021/11/22

2020 оны зургадугаар сард ашиглалтад орох ёстой байсан Дарханы зам өнөөдрийг хүртэл баригдаж дуусаагүйгээс өнгөрсөн хугацаанд 20 гаруй эрдэнэт хүний амь насыг авч одсоор байна.
Үүнд хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг “Зариг” Төсвийг мөшгөе нэвтрүүлгээрээ хөндсөн билээ. Энэ хүрээнд талуудын илэрхийлсэн  байр суурийг тоймлон хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Дарханы замын ажил эхлэхдээ л мордохын хазгай гэгч болсон. Тендер шалгаруулахдаа огт чадваргүй, хамгийн муу, туршлагагүй компанид Дарханы замын талыг нь бариулахаар өгсөн. Ингээд энэ компани ажлаа хийхгүй үндсэндээ гурав дахь жил рүүгээ ороод гэрээгээ цуцалсан. Саяхан дөнгөж есдүгээр сард дараагийн компанитай нь гэрээ байгуулж, 2 болон дөрөвдүгээр багцыг 94 км замын ажлыг эхлүүлээд явж байна. Дарханы зам дээр ажиллаж байгаа компаниуд ажлаа хийхгүй байна, цөөхөн хүнтэй байна, тоног төхөөрөмжүүд нь сул зогсож байна. Дарга нар явахаар баахан машинууд зогсоож харуулчихаад, дарга нар явангуут ажиллахгүй байна гэдэг зүйл яригддаг. Хяналтын ажил яг бодитой хийгдэж байна уу гэдэг нь асуудал мөн яригдах ёстой. Ажил цаг хугацаандаа графикийн дагуу явагдаж байна уу гэдгийг араас нь хяналт тавих ёстой атал ажил хийлгэж чадахгүй хяналтын компаниудыг мөн байлгаад байна.Дарханы замыг баг багаар нь хуулаад ажлаа хийх боломжтой байсан атал бүгдийг нь хуулчихсан. Зам хуулах ажил төсөв, өртөгтэй. Үүнийг шалгах ёстой.


Сангийн сайд Б.Жавхлан:

-2,4 дүгээр  багцад ажиллаж байсан компаниас мөнгийг буцаан авах эсэхийг нь захиалагч яамнаас нь асуух хэрэгтэй. Эхний төлбөрүүдээ аваад хоёрын хооронд жоохон ажил хийсэн. Өөрсдөө бараг хийгээгүй ажлынхаа өртгийг нь тавьчихсан, мөнгөө буцааж авна гээд маргалдаад байгаа юм билээ.Дандаа Хятадын компаниуд авсан гэж гэдэг. Гүйцэтгэл дээр нь бүгд Монгол компаниуд байгаа. Түрүүлж гэрээ хийсэн Хятад компаниуд нь ашгийнхаа татварыг аваад жижиг ажлуудаа манай дотоодын компаниудаар хийлгэсэн байх жишээний. Энэ асуудалд цаашдаа анхаарай шаардлагатай. Дотоодынхоо компаниудыг голоод байх юмгүй.


 ЕТГ-ын дарга Я.Содбаатар

-Намайг ЗТХ-ийн сайдаар ажиллаж байх үед Дарханы замын тендер явагдаагүй. Тендер надаас хойших сайдын үед яригдсан. 


ЗТХ-ийн сайд Л.Халтар:

-Дарханы замын тендер шалгаруулалтад би огт оролцдоггүй байсан. Би тухайн үед Налайхын замыг хариуцаж байсан. Би хариуцлагаас мултраагүй. Хариуцлага хүлээдэг бол хүлээнэ. Тухайн үед хариуцаж байсан хүмүүс нь байгаа. Би тэр үед дэд сайд байсан гээд тендерийг хариуцдаггүй. Би тендерт оролцох нь хориотой, цаашдаа ч оролцохгүй. Тендерийг тендерийн хороо хариуцдаг хуультай. Хяналт тавих үүрэгтэй зөвлөх компани өөрсдөө талбай дээр ажил хийж байгаа бол энэ нь хуулиараа хориотой. Тийм зүйл болоогүй. Дарханы замыг хуулсан нь технологийн асуудал. Чадамжгүй компанийн гэрээг нь цуцалсан. Дараагийн компани нь шалгараад одоо ажлаа хийж байгаа.Дарханы зам оны аравдугаар сард ашиглалтад орно. Одоо далангийн ажил хийгдэж байгаа. Ирэх оны 10 дугаар сарын 15-наас хөдөлгөөнийг нээнэ. Би олон улсын гэрээг өөрчлөх боломжгүй 2023 онд гэрээ дуусах ёстой ч шахаад ажиллуулж байна. Өмнө нь ашиглалтад оруулахын төлөө хичээж байна. Өнгөрсөн онд ашиглалтад оруулна гэсэн ойлголт хаана ч байхгүй, тэр үедээ амалсан байжээ.


ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-Дарханы замын нийт тендерийн шалгаруулалт АХБ-ны дүрэм журмаар явдаг. Монголын төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, таваар худалдан авах тухай хуулийг бид дотооддоо мөрддөг. Энэ бол олон улсын тендер. АХБ-наас шалгаруулалтыг зааж өгөөд,тендерийн материалыг тавигдах шаардлагын дагуу ЗТХЯ боловсруулаад, шалгаруулалтыг манайх явуулдаг. Гэхдээ шалгаруулсан дүнгээ АХБ-руу явуулдаг. АХБ зөвшөөрч байж бид гэрээг байгуулдаг, ийм процесстой. 

Дарханы замын 2 болон 4 дүгээр багцад ямар ч техник төхөөрөмжгүй компанийг шалгаруулсан гэж яриад байгаа. Олон улсын тендер зарлахдаа тухайн байгууллагын хүний нөөцийн болон техник технологийн чадавх мөн өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажлын туршлагыг харгалзан үздэг. Олон улсын тендер зөвхөн цаасан дээр явагддаг. 2 болон 4 дүгээр багцад ажиллаж байсан Хятад компани энд тендер аваад ажил хийнэ гээд машин техникээ оруулж ирэхгүй. Харин тендер авсныхаа дараа хийхээр боллоо гээд машин техникээ оруулж ирдэг. 2,4 дүгээр багцад ажилласан Хятад компани Шинжаан Уйгарт бүртгэлтэй тэндээ маш их ажил хийж байсан, машин техниктэй ийм л компани шалгарсан. Эхний шалгаруулалтад нийтдээ 28 компанийн 82 материал ирүүлсэн. Таван багц учраас зарим компани нь таван санал ч ирүүлсэн. Бүгд цаасан дээр техник, тоног төхөөрөмжтэй гэдээ бичээд л орж ирсэн. Бусад 1,3,5 дугаар багц ч мөн ялгаагүй Хятадад ийм ийм ажил хийж байсан, тоног төхөөрөмжтэй гээд бичсэн байсан. Энэ компаниудын дийлэнх нь Хятадын төрийн өмчит компаниуд. Ингээд тендерийг шалгаруулсны дараа бид гэрээ байгуулахдаа машин техникээ оруулж ирэхдээ олон улсын тендер учраас гааль болон НӨАТ-аас чөлөөлөгддөг. Энд ажил хийгээд буцаад техник тоног төхөөрөмжаа аваад гардаг. Эсвэл монголд үлдээж болдог ийм журамтай. Шалгаруулалтаар шалгарсан ийм л компани. Анх АХБ Дарханы замыг шинээр барихад бус их засвар хийх л мөнгө бидэнд олдсон. Ажил эхэлснээс хойш жилийн дараа шинээр зам барих мөнгийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас бидэнд олдсон. Хэрэв бид үүнийг хүлээсэн бол одоо Дарханы зам дөнгөж л эхлэх байсан. Их засварын ажил хийх үүднээс Дарханы замыг хуулсан. Хуулаагүй зарим хэсэг ч байгаа. Технологийн хувьд хоолойнуудыг маш богино хугацаанд хийхийн тулд замыг хуулах шаардлага гардаг. Гүүрүүдийг хуулахын тулд замыг хуулах мөн шаардлага гардаг. Түр зам барьсан. Түр зам нь зарим хэсэгтээ шаардлага хангахгүй байсан учраас шороо тоос их гарсан. Зам засварын ажлаа хийхийн тулд хуулсан гэж ойлгох хэрэгтэй.


ЗТХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Дарханы зам хэд хэдэн үечлэлтэй. 2018 онд анх АХБ-тай гэрээгээ байгуулсан байдаг. 2019 оны гуравдугаар сард УИХ-аас соёрхон баталсан. 2019 оны долдугаар сард ажил нь эхэлсэн байдаг. АХБ-ны олон улсад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийн журмын дагуу явсан. Тийм учраас Монголын компаниуд шалгаруулалтуудыг нь давж чадаагүй учраас Хятадын компаниуд тендер шалгарсан юм билээ. Үүнийг би шалгаруулаагүй. Шалгарсан Хятадын компаниуд ажлаа хийгээгүй. шалгаруулалтад оролцсон компаниудын материал нь хууль зөрчсөн үү үгүй юу гэдгийг та бүхэн хуулийн байгууллагаар шалгуулж болно. Ашиг сонирхлын зөрчил байсан уу эсвэл авлига хээл хахууль авсан уу гэдгийг ч хууль байгууллага шалгахад нээлттэй. 

Тендерийн шалгаруулалтад оролцсон ЗТХЯ-ны тодорхой албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж би хувьдаа үзэхгүй байгаа. Яалт ч үгүй Дарханы замын ажилд цар тахал нөлөөлсөн.Ажиллах хүмүүс нь орж ирж чадахгүй, инженер техникийг ажиллуулах дарга нар мөн ирж чадахгүйгээс үйлдвэрүүдээ хөдөлгөж чадахгүй ийм нөхцөл үүссэн. Тухайн үед Засгийн газар 100 Хятад хүн оруулж ирэх гэж байна бөөн яриа гараад зогссон. Өөрсдөө барьдаг гээд барина гэсэн хүмүүс нь ч барьж чадаагүй, ажил нь яваагүй зогссон. Халдварын нөхцөл байдал гайгүй болвол ажил нь урагшаа явна. Цар тахалд бид зохицож, дотоодынхоо компаниудыг ажиллуулах шаардлагатай гэж харж байгаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Odmundur production” “Media Group”-тэй хамтран ажиллахаар болжээ 4 цагийн өмнө
​ Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхээр болжээ 5 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд уучлал гуйхгүй бол АН-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй 5 цагийн өмнө
"Судалгаа бөглүүлнэ" гэсэн нэрийдлээр 18 сая төгрөгөөр залилжээ 6 цагийн өмнө
Өнөөдөр 23 хүн төрийн дээд цол, одон, медалиар шагнууллаа 7 цагийн өмнө
​Тайландад гурван хүүхэд алга болсон гэдэг нь худал 7 цагийн өмнө
​Нийслэлийн цэрэг татлага 2-4-ний өдрүүдэд болно 9 цагийн өмнө
​Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 9 цагийн өмнө
​Хотын даргыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгодог байх өргөдөлд 8655 иргэн гарын үсэг зуржээ 9 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох засварын ажил үргэлжилж байна 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулдаг, гишүүд бүү эмзэг бай 10 цагийн өмнө
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг болно 11 цагийн өмнө
Пара жүдо бөхийн ДАШТ-д найман тамирчин зодоглоно 12 цагийн өмнө
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1035 боллоо 12 цагийн өмнө
Чуулганы хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр болох үйл явдлууд 12 цагийн өмнө
Нийслэлд +9 градус дулаан байна 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Шинэ мөрөн төвийн худалдаа эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй зээлдүүлнэ Өчигдөр
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг тогтоожээ Өчигдөр