ЭМЯ-нд шилжсэн "Өргөө" амаржих газарт 4D эхо аппарат, суурин рентген аппаратыг ирэх долоо хоногт шийдэж өгнө

М.Төгөлдөр
21 цагийн өмнө

2021 оны 11 дүгээр сарын 17 өдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн харьяа Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлсэн билээ. Ингэснээр амаржих газруудын үйл ажиллагааг бодлого чиглэлээр хангах ажил Эрүүл мэндийн яаманд шилжиж буй юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул, Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Ж.Нарангэрэл, Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа нар Өргөө амаржих газарт ажиллав. Тус амаржих газрын үйл ажиллагааны нөхцөл байдал, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг сонсох,цаашид авч хэрэгжүүлэх бодлогын чанартай ажлын талаар ярилцсан юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ Цар тахлын онцгой үед эх нярайн тусламж үйлчилгээг хичээнгүйлэн гүйцэтгэж байгаа танай хамт олонд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баярласан талархсанаа илэрхийлье. Аливаа улсын эрүүл мэндийн салбарын гол илтгэдэг шалгуур үзүүлэлт бол эх нярайн тусламж үйлчилгээ байдаг. Тийм ч учраас нийслэлийн харьяанд байдаг 3 амаржих газрыг ЭМЯ өөрийн харьяанд авъя гэдэг саналыг оруулсан. Өнгөрсөн 3 дахь өдрийн Засгийн газрын хуралдаан дээр шийдвэр гарсан. Ингэснээр Засгийн газар, ЭМЯ-ны бодлого нэгжрүүгээ шууд хэрэгжих боломж бүрдэж байна. Төрөх эмнэлгүүдэд нэг анзаарагддаг зүйл нь хөрөнгө оруулалт болон тоног төхөөрөмж хоцрогдсон байдаг. Үүнд салбарын сайдын хувьд анхаарч  үе шаттайгаар шийдвэрлэж шинэчлэлт хийх болно. Нэн тэргүүнд 4d эхо аппарат, суурин рентген аппаратыг Өргөө амаржих газарт шийдэж өгнө. Ирэх 7 хоногт өгнө. Мөн эмч нар ажлаа хийхэд дэмжлэг болгож 30 ширхэг компьютерыг хуваарилж өгнө. Салбараа цахимжуулах бодлогыг барьж ажиллаж байна. Энэ хүрээнд та бүхэнд үзүүлж буй дэмжлэг. Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээг анхаарч ажиллах нь яамны тэргүүлэх бодлого байх болно хэмээв.
 

 Эх барихын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа салбарууд нэг удирдлагатай болсноор  тусламж үйлчилгээнд бодлогоо хэрэгжүүлэх нь илүү дөхөм болох ёстой. Яамнаас гарч буй бодлого шууд хэрэгжих сайн талтай юм.
 

 Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг 93 жилийн түүхтэй уг амаржих газрын үйл ажиллагааг танилцууллаа. Мөн 2021 оноос 2024 он хүртэл хэрэгжүүлэх ажлын үйл явцыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод танилцуулав. Тус амаржих газар нь нийт 487 эмч ажилтантай, 7 тасаг нэгж, 12 алба, 10 хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 2016 оноос 2020 онд жилд дунджаар 11500 эх эсэн мэнд амарждаг байжээ. Харин  2021 оны эхний  10 сарын байдлаар  8107 эх тус эмнэлэгт эсэн мэнд амаржаад байна. Жилдээ 34,000  хүн тус эмнэлгээр үйлчлүүлдэг гэнэ. Өдөрт 350 орчим хүн үйлчлүүлдэг. Одоогоор 4 өөр хаалга дээр яаралтай тусламж үзүүлж буй. Энэ асуудлыг цэгцлэн нэгдсэн яаралтай тусламжийн хэсэгтэй болохоор тэргүүлэх чиглэлээ болгон эмнэлгийн удирдлага ажлаа эхлүүлсэн байна. Ингэснээр иргэдийг чирэгдүүлэхгүй, хаалга хооронд явуулахгүй, нэг дороос тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18