Хятадад биткойн олборлохтой хатуу тэмцэнэ

М.Төгөлдөр
2021/11/19

Хятадын эрх баригчид төрийн өмчит болон төрийн мэдлийн компани, үйлдвэрүүдийг крипто валютын майнинг хийхийг хатуу хориглож, хоригийг зөрчсөн компаниудын эсрэг хатуу арга хэмжээ авахаар болж байгаа тухай Bloomberg мэдээлжээ . Үүний тулд Хятадын Хөгжил ба өөрчлөлтийн үндэсний комисс нь биткойны үйлдвэрийн түвшний олборлолт хийх, төрийн өмчит компаниудыг майнингт ямар нэг байдлаар оролцохыг зүйл бүрээр таслан зогсоох арга хэмжээ авч эхэлсэн байна.

Жишээлбэл, Цзянси мужийн удирдлагад өндөр албан тушаал эзэлдэг Сяо И гэгчийг эрх мэдлээ ашиглан крипто валют олборлодог компаниудад давуу эрх олгосон, дэмжлэг үзүүлсэн хэрэгт буруутай гэж үзэн бүх өмчийг нь хурааж эх орноосоо хөөсөн байна.

БНХАУ нь энэ жил улсын хэмжээнд крипто валют олборлох ба түүгээр арилжаа хийхийг албан ёсоор хориглосон. Хятадын ардын банк нь крипто валют нь уламжлалт валюттай адилаар зах зээл чөлөөтэй эргэлдэх ёсгүй, гадаадын биржүүдийг их газар байрладаг хөрөнгө оруулагчдад койны үйлчилгээ үзүүлэх ёсгүй гэж мэдэгдсэн юм. Крипто валют буюу янз бүрийн койнуудын үнийн бүтэц ойлгомжгүй, баталгаа үгүй тул их эрсдэл дагуулдаг,  нийгэмд бухимдал дургүйцэл төрүүлэх магадлал өндөртэйгөөс гадна олборлох явцад хомсдоод байгаа цахилгаан эрчим хүчийг ямар ч үр ашиггүй асар ихээр зарцуулдаг гэж үзсэн тул ийнхүү хориглоод байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18