Амны хаалт өвчлөлийг 53 хувиар бууруулдаг

М.Төгөлдөр
2021/11/19

Энэ тухай олон улсад нэр хүндтэй анагаахын “The BMJ”  сэтгүүлд гарсан судалгааг Британийн The Guardian сонин иш татаж олон нийтэд хүргэсэн байна. Тус судалгааг явуулсан судлаачдын үзэж байгаагаа хэдий вакцин хийлгэсэн ч гэлээ амны хаалт заавал зүүж байх ёстой гэдгийг нотолсон байна. Түүнчлэн нийгмийн зай барих, гарыг савандаж угаах зэрэг нь халдвар тархахаас сэргийлэх тун ч үр дүнтэй арга мөн гэдгийг эрдэмтэд судалгааны явцад тогтоосон байна. Гэхдээ халдвараас сэргийлэх эмийн бус арга дотроос хамгийн өндөр үр ашигтай нь амны хаалт зүүх гэдгийг судлаачид онцолжээ.

Дэлхийн олон оронд явуулсан 30 гаруй бие даасан судалгаа нь амны хаалт зүүвэл халдвар авах эрсдэл 53 хувиар багасдаг гэдгийг баталсан байна. Харин нийгмийн зай барихад халдвар авах эрсдэл 25 хувиар буурдаг аж. Гарыг савандаж угаах нь өвдөх эрсдэлийг мөн 53 хувиар бууруулдаг ч энэ талаар хийсэн судалгааны тоо нь харьцангуй цөөн тул цаашид нарийвчлан судлах шаардлагатай гэж үзжээ.

Цар тахал дөнгөж эхэлж байхад дэлхийн дийлэнх улс оронд бүх нийтээр амны хаалт заавал зүүх дэглэм үйлчилж байсан. Гэвч хоёр жилийн дараа зарим улсууд амны хаалт заавал зүүхээс татгалзах болсон байна. Харин эдгээр шинэ судалгаа нь амны хаалтыг цаашид ч зүүсэн хэвээр байх ёстой гэдгийг нотлон харуулсан хэрэг болжээ. The Guardian –ы үзэж байгаагаар вакцинжуулалттай адилаар амны хаалт заавал зүүх нь иргэдийг цар тахлаас хамгаалах хамгийн бодит аргуудын нэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18