Хар тамхи хэтрүүлээд барсан хүний тоо 100 мянгад хүрчээ

М.Төгөлдөр
2021/11/19

АНУ-д сүүлийн 12 сарын дотор хар тамхи, мансууруулах бодисын тунг хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан хүний тоо 100 мянгад хүрсэн байна. Ийнхүү мансууруулах бодисоос үүдэлтэй нас баралт огцом нэмэгдсэн нь COVID-19 –ийн цар тахал, илүү аюултай хориотой эм бэлдмэл хэрэглэх болсонтой холбоотой гэж АНУ-ын Өвчин эмгэгээс сэргийлэх ба хянах төв “CDC”-ийн мэргэжилтнүүдийн тайлбарлажээ.

“CDC”-ээс гаргасан мэдээгээр 2020 оны дөрөвдүгээр сараас 2021 оны дөрөвдүгээр саруудад мансууруулах бодисын тунг хэтрүүлээд нас барсан америкчуудын тоо 100 мянга 300 болсон байна. Ерөнхийлөгч Жо Байден энэ тоог “эмгэнэлт үе шат” гэсэн бол албаны хүмүүс Конгресст хандан асуудлыг даруй шийдэхэд олон тэрбум долларын төсөв баталж өгөхийг хүсжээ.

Үүний өмнө буюу 2020 оны мансууруулах бодисын тун хэтрүүлж нас барсан хүний тоо 93 мянга байсан бол энэ жил ийнхүү өмнөх жилийн үзүүлэлтийг олон мянгаар давж гарах нь гарцаагүй болсон байна. Сан-Франциско дах Калифорнийн их сургуулийн шинжээч Даниэль Чиккарон “2021 он аймшигтай жил байх болно” гэж тайлбарлажээ.

Донтолттой хүмүүс бодисын тун хэтрүүлэх болсон нь синтетик буюу химийн аргаар гаргаж авсан хар тамхи маш хурдацтай тархах болсонтой бас COVID-19-ийн цар тахлын улмаас донтогчид нийгмийн тусгаарлалтад орсноор эмчилгээ, тусламж авах боломжгүй болсонтой холбоотой юм байна. Одоогийн байдлаар АНУ дах хар тамхины тун хэтрүүлсэнтэй холбоотой нас баралт нь авто осол, хүн амины хэрэг, тэр бүү хэл томуу ба уушгины хатгалгааны улмаас нас барсан хүний тооноос давж гарчээ. Associated Press агентлагийн тодруулснаар АНУ дах чихрийн шижингийн улмаас нас барж байгаа хүний тоо ба мансууруулах бодисын тун хэтрүүлээд нас барсан хүний тоо хоёр нэг түвшинд хүрээд байгаа аж.

Мексикт байрладаг хар тамхины мафиуд Азиас оруулж ирдэг химийн бодисыг ашиглан фентанил, метамфитамин зэрэг синтетик хар тамхийг асар их хэмжээгээр үйлдвэрлэн АНУ даяар тарааж байгаа тухай Америкийн Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх удирдах газрын Энн Милграмм мэдэгджээ. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх удирдах газрын зөвхөн  энэ жил гэхэд л 5,5 мянган тонн фентанил хурааж авсан байна. Өчүүхэн баг 1 мг-аар ашигладаг бодис 5,5 тонныг хураана гэдэг асар их хэмжээ юм. Гэвч эрүүл мэндийн салбарын шинжээчид ба албаны хүмүүсийн тайлбарлаж байгаагаар зөвхөн хууль хяналтын арга хэмжээгээр тун хэтрүүлэхтэй холбоотой нас баралтыг багасгах боломжгүй, хар тамхины эрэлтийг багасгах өөр арга зам эрэлхийлж, хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18