Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан болж байна

Н.Мижидмаа
2021/11/16

Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотноо Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Хуралдаанд Монголын талаас ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ГХЯ-ны ОУГЭЗГ-ын захирал С.Сүхболд болон холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид оролцож байна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан анх 1994 онд Анкара хотод зохион байгуулагдаж байсан. Цар тахлын улмаас түр хойшлогдоод байсан есдүгээр хуралдаанд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч, худалдаа, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн асуудлуудыг хэлэлцэж байна.
Туркийн Худалдааны сайд Мехмет Муш Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол, Туркийн худалдаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнесийнхний хоорондын харилцааг дэмжихэд анхаарч ажиллахаар тохирч, талууд хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акартай албан ёсны уулзалт хийж, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцааны асуудлуудыг дэлгэрэнгүй ярилцаж, цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад үзүүлэх тусламжийг үргэлжлүүлэхээр тохиролцов. Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд нар Цэргийн түүх, архив, музей, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Мөн БХЯ-ны харъяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл болон Туркийн Үндэсний Батлан хамгаалах яамны харьяа “МКЕ” Төрийн өмчит компани хамтарсан үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсыг үндэслэгч Ататуркийн бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 3 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 3 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21