Кубад олон нийтийн сүлжээ ашиглан хувьсгал гаргахыг оролдож байна

М.Төгөлдөр
2021/11/15

АНУ тэргүүтэй өрнөдийн улс орнуудыг элдэв өнгийн хувьсгал хийж төр эргүүлэхдээ гаргууд гэдэг. Эхлээд Ирак, Ливи, Тунис, Египет, Йемен, Украйн, Киргиз гээд маш олон улсад болсон төрийн эргэлт, хувьсгалын цаана АНУ тэргүүтэй өрнөдийн улс орнууд байгаа тухай мэдээ интернэтээр дүүрэн байна.

Цаг үеэ дагаад хувьсгал хийх технологид ч өөрчлөлт гарсан. Тэр нь олон нийтийн сүлжээ. Хуучин бол зурагт хуудас, ухуулах хуудас ханаар нааж гүйлддэг байсан бол одоо олон нийтийн сүлжээнд нэг зар тавиад л хэдэн зуун мянган хүнд шууд хүрч агшин зуур зохион байгуулалтад шилжих боломжтой болсон. Ийм ч учраас өнгөт хувьсгалыг зохион байгуулагчид олон нийтийн сүлжээг өргөнөөр ашиглах гэдэг харин Засгийн газрууд нь олон нийтийн сүлжээг хараа хяналтдаа байлгах гэдэг болсон.

Жилийн өмнө Беларуст бүтэлгүйтсэн дутуу хувьсгалыг гол удирдан зохион байгуулж, чиглүүлж байсан нь олон нийтийн сүлжээ байв. Харин Беларусын эрх баригчид үүнийг соргогоор мэдэрч, яаралтай хариу арга хэмжээ авч, эсрэг ухуулга сурталчилгаа хүчтэй явуулсан тулдаа тэсэж үлдсэн.

Энэ удаад АНУ-ын Засгийн газар Кубад төр эргүүлэхээр эрчимтэй арга хэмжээ авч байгаа талаарх мэдээ дуулдах болов. Гурван сарын өмнө корона вирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор Кубад бухимдаж дургүйцсэн ард иргэд нь олон жилийн дараа анх удаа гудамж талбайд Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан хийсэн. Жагсаал цуглаан аажмаар намжсан ч АНУ-ын зүгээс намжаахгүй байх арга хэмжээ авч байгаа талаар Кубын Засгийн газар мэдээлжээ.

Кубын Гадаад хэргийн сайд Паррильягийн мэдээлснээр тусгайлан Кубын иргэд үнэ төлбөргүй ашиглах боломжтой VPN үйлчилгээг АНУ-д ажиллуулж эхэлжээ. Тэрээр энэ талаар мэдэгдэхдээ “Хачирхалтай сонсогдож болох ч Кубад амьдардаг хэрэглэгч үнэ төлбөргүй ашиглах боломжтой харин бусад улсын иргэд төлбөр төлөх ёстой VPN үйлчилгээ нээгдсэн тухай сурталчилж эхлээд  байна. Энэ үйлчилгээг АНУ-д байрласан 19 сервер үзүүлж байгаад гайхах зүйлгүй. Ийм бүтээгдэхүүнийг зөвхөн Кубын оршин суугчдад үнэ төлбөргүй болгоно гэдэг нь манай тусгаар тогтнолын эсрэг чиглэсэн гэдгийг харуулж байна” гэжээ.

Үүний өмнө Кубын удирдлага нь Twitter ба Facebook-ийг Куба дах эсэргүүцлийн хөдөлгөөн өргөн олныг хамарсан мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд хэрэглээний алгоритмаа өөрчиллөө гэж буруутгаж байсан юм.

Кубын Засгийн газрыг эсэргүүцэгчид арваннэгдүгээр сарын 15-нд том хотуудад Засгийн газрын эсрэг жагсаал явуулах зөвшөөрөл авах гэсэн болов ч эрх баригчид зөвшөөрөөгүй юм. Үүний хариуд эсэргүүцэгчид нь VPN үйлчилгээг ашиглан интернэтэд орж олон нийтийн сүлжээгээр жагсаалд гарах уриалга тараасан хэвээр байгаа юм.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18