Вакцин хийлгээгүйгээс долоо хоногт 350 сая еврогийн алдагдал хүлээнэ

М.Төгөлдөр
2021/11/15

Австрийн Засгийн газар корона вирусийн эсрэг вакцин хийлгээгүй эсвэл COVID-оор өвдөж эдгэрээд дархлаа тогтоогүй хүмүүст хатуу хөл хорионд оруулсан байна. Ингэснээр 12 –оос дээш насны вакцин хийлгээгүй хүмүүс нэг ёсондоо гэрийн хорионд орсон байна. Тэд гарцаагүй нөхцөлд буюу дэлгүүр, эмийн сан орох, ажилдаа ирэх очихоос бусад тохиолдолд гэрээс гарах эрхгүй болжээ.

Үүний өмнө вакцин хийлгээгүй бас дархлаа тогтоогүй хүмүүсийг баар, фитнес, кино театр зэргээр орохыг хориглоод байсан юм.

Одоогоор Австрид зөвхөн вакцин хийлгэснийг эсвэл өвдөөд эдгэрч дархлаа тогтсон гэдгийг гэрчлэх тусгай сертификаттай хүмүүс л олон нийтийн газраар орж гарах эрхтэй болжээ.

Үүнээс болоод Австрийн худалдааны салбар долоо хоногт 350 сая еврогийн  алдагдал хүлээхээр болоод байгааг тус улсын Худалдааны танхим мэдээлсэн байна.

Энэхүү вакцин хийлгээгүй хүмүүст зориулсан хөл хорио нь энэ сарын 24-н хүртэл үргэлжилнэ. Дараа нь Австрийн Засгийн газар үр дүнд нь анализ хийгээд цаашид сунгах эсэхээ шийдэх юм байна.

Австрид сүүлийн үед долоо хоногт корона вирусийн халдвар авсан хүний тоо 12 мянгаас буурахгүй байгаа бөгөөд өвдөж байгаа хүмүүсийн дийлэнх нь корона вирусийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүс байгаа учир ийм хөл хорионы арга хэмжээ авч байгаа аж.

Вакцин хийлгээгүй эсвэл өвдөж дархлаа суугаагүй хүн хөл хориог зөрчин гадуур гарч, олон нийтийн газраар орвол 500 еврогоор торгуулах юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18