​Facebook нийгэмд хортойг судалгаагаар тогтоожээ

Л.Бямбажав
2021/11/11

CNN сувгийн захиалгаар SSRS албанаас явуулсан олон нийтийн санал асуулгаар дийлэнх нь Facebook олон нийтийн сүлжээ нь Америкийн нийгэмд хор хөнөөлтэй нөлөө үзүүлж байна гэж мэдэгджээ.

 Тодруулбал, тус судалгаанд хамрагдсан америкчуудын 76 хувь нь Facebook нь нийгмийг сайжруулах бус харин эсрэг нөлөө үзүүлдэг гэдэгт итгэлтэй байдаг гэжээ. Харин үүний эсрэг бодолтой хүмүүс ердөө 11 хувь байсан байх юм.

 Хамгийн сонирхолтой нь Facebook олон нийтийн сүлжээ хүмүүст сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн бодол нь бүх шашин шүтлэг, бүх гендерийн бүлэг, бүх насны ангилал, бүх арьсны өнгөтэй хүмүүсийн дунд давамгайлж байсан гэдгийг CNN онцолжээ. Ингээд ч зогсохгүй Facebook-ийг их бага тодорхой хэмжээгээр тогтмол хэрэглэдэг хүмүүсийн 70 хувь нь олон нийтийн сүлжээ нийгэмд хортой нөлөөтэй гэсэн бол ердөө 14 хувь нь үүнтэй санал нийлээгүй байна.

Гэхдээ асуулгад оролцсон америкчуудын 55 хувь нь нийгмийн сүлжээнээс гарч байгаа сөрөг нөлөө нь Facebook-ийн буруу биш харин түүнийг ашиглаж байгаа хэлбэрт байна гэж мэдэгджээ. Мөн асуулгад оролцсон хүмүүсийн 45 хувь нь Facebook зохион байгуулалт анхнаасаа тийм учраас сөрөг нөлөө үзүүлж байна гэж үзжээ.

 Олон нийтийн сүлжээний зүгээс нийгэмд үзүүлж байгаа сөрөг нөлөөний тухайд гэвэл асуулгад оролцсон хүмүүсийн бараг тэн хагас нь буюу 49 хувь нь улс оронд нь болж байгаа зүйлийн бүх бурууг ямар нэгэн хуйвалдааны онолоор тайлбарлах нь зөв гэдэгт Facebook итгүүлсэн гэх ядаж нэг хүнийг мэддэг гэж хариулжээ. Facebook-оор тархаж байдаг янз бүрийн хуйвалдааны онолд хамгийн их итгэж, үнэмшдэг нь 35 хүртэлх насны хүмүүс байдаг гэдгийг энэ асуулга харуулжээ. Харин 65-аас дээш насныхны дунд Facebook-ийн нөлөөнд автамтгай нь ердөө 35 хувь байж.

 Мөн асуулгад оролцсон хүмүүсийн 53 хувь нь Facebook-ийн үйл ажиллагааг хууль журмаар илүү хатуу зохицуулахыг дэмжсэн бол 11 хувь нь хууль журмын хяналтыг сулруулах ёстой гэжээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18