АНУ-д Си Жинпиний ойрын хүрээллийн талаарх тагнуулын мэдээлэл дутагдаж байна

Л.Бямбажав
2021/11/11

 Америкийн тагнуул, тусгай албадын хувьд Хятад улс нь тагнан турших ажиллагаа явуулахад улам бүр хүнд болж байгаа тухай Bloomberg агентлаг мэдээлжээ. АНУ-ын одоогийн захиргаа нь БНХАУ-ын Тэргүүлэгч Си Жинпин ба түүний тойрон хүрээллийн талаарх ямар ч мэдээлэлгүй болсон гэж гомдоллосон байна. Гэтэл Хятадыг улам бүр бэхжин, нөлөөгөө тэлж байгаа орчин үед Вашингтон нь улс төрийн шийдвэр гаргахын өмнө Бээжингийн хийх дараа дараагийн алхмуудыг ойлгох, тооцоолох шаардлагатай улам их тулгарах болсон байна. Ялангуяа Тайваний асуудлаас эхлээд өндөр технологи хүртэл салбар бүрд хүчтэй өрсөлдөөнтэй, зөрчилтэй тулгарч байгаа үед тагнуулын мэдээлэл маш ихээр үгүйлэгдэж байгаа аж.

 Өмнөх Дональд Трампын захиргаа, одоо Жо Байдены захиргааны хувьд Бээжингийн олон шийдвэр гэнэтийн зүйл болж хувирсан гэж байна. Жишээлбэл, Хонконгийг бүрэн хяналтдаа оруулсан, Өмнөд Хятадын тэнгист цэргийн хүчээ гайхуулах болсон явдал, COVID-19-ийн гарал үүслийн талаарх мөрдлөг явуулахад хориг саад тавьсан, АНУ-ын хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа гаргах гэсэн компаниудад дарамт шахалт үзүүлэх болсон зэрэг олон үйлдлийг Вашингтон огт тооцоогүй, эсвэл магадлал багатай гэж үзэж байжээ. Үүний дээр Хятадын цөмийн зэвсгийн тоо толгой тооцоолж байгаагүй өндөр хурдаар өсөн нэмэгдэж байгаа зэрэг нь тагнуулын мэдээний хэрэгцээ шаардлагыг улам нэмэгдүүлж байгаа аж.

 Хамгийн таагүй нь Хятадын удирдлагууд Си Жинпинийг төрийн өндөрлөгт гарахаас өмнө сөрөг тагнуулын том ажиллагаа явуулж, АНУ-ын тагнан турших сүлжээг маш ихээр хумьсан байж. АНУ одоо ч хүртэл сүлжээгээ өмнөх хэмжээнд хүртэл тэлж чадаагүй байгаа аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18