ЕБС-ИЙН ГАДНАХ ТАЛБАЙГ ТОХИЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2017/05/30

Нийслэлийн хэмжээнд бага насны хүүхэд, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байгаа. Үүнээс гадна сургуулийн ойр орчим болон гаднах талбайн тохижилт муутайгаас үүдэн хүүхдүүд хүнд, хөнгөн хэлбэрийн гэмтэлтэй тулгарч байна. Харин энэ онд дунд сургуулиудын гаднах талбайн тохижилт болон хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах тал дээр холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллахаар болсон. Нийслэлийн Авто замын Хөгжлийн газраас тохижилтын зураг төсөл, төлөвлөгөөг гаргах аж. Үүний үр дүнд сурагчид амь насаа алдаж, осолд өртөх тохиолдол буурах юм. 2017 онд Авто замын сангийн хөрөнгөөр ЕБС орчмын гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ, хашага, хурд сааруулагч, гэрэлт самбар зэргийг хийж тохижуулах юм байна. Чингэлтэй дүүргийн 117, 24, 61, 17 дугаар сургуульд нийт 850 сая төгрөгөөр хөдөлгөөний аюулгүй байдал сайжруулах ажлууд хийдэхээр болжээ. Харин 16 дунд сургууль хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр ажиллаж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр