Вакцинаас татгалзсан хүмүүсийн эмчилгээг төлбөртэй болгоно

М.Төгөлдөр
2021/11/10

Дэлхий даяар корона вирусийн цар тахлыг зогсоохын тулд асар их хүчин чармайлт гаргаж байгаа билээ. Энэ их хүчин чармайлтын дийлэнх нь иргэдээ үнэ төлбөргүй вакцинжуулахад чиглэж байна. Гэвч зарим хүн бусдын нөлөөнд автаж эсвэл буруу ташаа мэдээлэл авсны улмаас вакцинжуулалтаас татгалзаж байгаа нь энэ их чармайлтыг дэмий болгож байгаа нь нууц биш. Үүнтэй улс болгон л өөрийн аргаар тэмцэж байна. Зарим улсад тодорхой мэргэжлийн хүмүүсийг албадан вакцинжуулж, вакцинд хамрагдвал мөнгөөр урамшуулж, хамрагдаагүй тохиолдолд торгох гээд янз бүрээр л үзэж байна. Гэвч эдгээр арга тийм ч үр дүн сайтай биш байгаа бололтой. Иймд зарим улс огт өөр арга барилаар хандахаар шийджээ.

Сингапур улс нь цаашид өөрийн хүсэлтээр вакцинжуулалтаас татгалзсан хүмүүс COVID-19-өөр өвдвөл эмчилгээнийх нь зардлыг төрөөс даахгүй гэж мэдэгджээ. Сингапурт корона вирусийн эсрэг вакцин хийлгэх эрхтэй хүмүүсийн 85 хувь бүрэн вакцинжуулагдсан, 18 хувь нь сэргээх вакцинжуулалтад хамрагдсан юм байна. Гэвч Сингапурт COVID-19-ийн тохиолдолд ер тасрахгүй байгаа бөгөөд гол төлөв сайн дураар вакцинжуулалтаас татгалзсан хүмүүс өвдөж байгаа учраас ийм арга хэмжээ авчээ.

Сингапурын ЭМЯ-аас гаргасан мэдэгдэлд “Одоогийн байдлаар вакцинжуулалтаас татгалзсан хүмүүс нь эрчим эмчилгээний тасагт хэвтэж байгаа хүмүүсийн дийлэнх хэсгийг эзэлж, эрүүл мэндийн салбарт хэт их ачаалал үзүүлж байна” гэжээ.


 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18