Элон Маск хоёр өдрийн дотор 50 тэрбумын алдсан ч дэлхийн хамгийн баян хүн хэвээр

М.Төгөлдөр
2021/11/10

Сүүлийн хоёр хоногийн турш Tesla компанийн хувьцааны үнэ унаж байгаагаас тэрбумтан, дэлхийн хамгийн баян хүн Илон Маск даруй 50 тэрбум долларын алдагдал хүлээгээд байгаа тухай Bloomberg агентлаг мэдээлсэн байна.

Тодруулбал, Илон Маск нь Tesla-д эзэмшдэг хувьцааныхаа 10 хувийг зарах эсэх талаар хэрэглэгчдээсээ асуусны дараанаас ийнхүү хувьцааных нь үнэ буурч эхэлжээ. Улмаар мягмар гарагт Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх арилжаа хаагдах үед Tesla компанийн нэгж хувьцааны үнэ 16 хувиар унажээ.

Ийнхүү хувьцааны үнэ 16 хувиар унахад Илон Маск 50 тэрбум долларын алдагдал хүлээсэн аж. Ямар ч хүн, ямар том компани байсан хоёр өдрийн дотор 50 тэрбум долларын алдагдал хүлээсэн гэхээр маш ноцтой гэж сонсогдох нь гарцаагүй. Харин Илон Маскийн хувьд өөр. Тэрээр 50 тэрбум доллар алдсан ч гэлээ 273 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян хүн хэвээр байна. Хөрөнгийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт орж яваа Жефф Безосын хөрөнгө 201 тэрбум доллар.

Илон Маск яагаад гэнэт Tesla-д эзэмшдэг хувьцааныхаа 10 хувийг зарах эсэх талаар жирийн хэрэглэгчдээс асуух болсон шалтгаан нь сонирхолтой. Тэрээр “Сүүлийн үед зарцуулагдаагүй ашиг нь татвараас зайлсхийх арга мөн эсэх талаар яриа нэлээд гарах боллоо” гээд үүнтэй холбоотойгоор Tesla компанийн хувьцааныхаа 10 хувийг зарах эсэхийг хэрэглэгчдээс асууж шийднэ гэсэн юм. Ингэхэд түүний явуулсан санал асуулгад оролцсон хүмүүсийн 57,9 хувь нь хувьцаагаа зарахыг дэмжсэн бол 42,1 хувь нь эсэргүүцсэн.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18