Б.Бямбадорж: Ажлын байран дээрээ архидан согтуурсан ажилтнуудыг ажлаас нь чөлөөллөө

Н.Мижидмаа
2021/11/09

Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын ажилтнууд ажлын байран дээрээ архидан согтуурсан явдалд хариуцлага тооцож, холбогдох хүмүүсийгалбан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Үүнтэй холбоотойгоор НЭМГ-ын дарга Б.Бямбадоржоос дараах тодруулгыг авлаа.

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ажилтнууд ажлын байрандаа архидан согтуурсан гэсэн. Үүсээд байгаа асуудалтай  холбоотойгоор тайлбар өгөхгүй юү?

-НЭМГ  болоод нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид сүүлийн хоёр жилийн хугацаанд хэт ачаалалтай ажиллаж байгаа. Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудад 7000 гаруй хүн ажилладаг. Үндсэн тусламж үйлчилгээнээс гадна коронавирусийн хариу арга хэмжээний хүрээнд өрхийн тусламж, үйлчилгээ, хэвтэн эмчлүүлэх бүх тусламж, үйлчилгээнд эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. Энэ ачаалалтай цаг үед эмнэлгийн байгууллагын ажилтнуудын дунд туйлдлын хам шинж үүссэн нь үнэн. Ийм нөхцөл байдлаас гарахын тулд Нийслэлийн Засаг даргын зөвлөлд есөн хүний бүрэлдэхүүнтэй Ковидын хэлтсийг түр байгуулах тухай саналыг оруулан хэлэлцүүлж, батлуулсан боловч цалингийн сан нэмэгдээгүйн улмаас нэмэлтээр ажиллах хүчин авч ажиллуулах боломжгүй байгаа. Мэдээж нөхцөл байдалдаа тааруулаад ажлуудаа зохион байгуулан, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна. Гэтэл энэ цаг үед зарим албан хаагчзохисгүй үйлдэл гаргасан асуудал үүслээ. Тодруулбал, ажлын байран дээрээ архидан согтуурсан ажилчдыг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд энэ шийдвэр зарим хүндтаалагдахгүй байх, үүнээс үүдэн нийгэмд буруу ойлголт төрүүлэх асуудлууд үүсэж байна. Мөн НЭМГ-аас олгодог тусгай зөвшөөрлийг цахимжуулан, ил тод болгохтой холбоотойгоор сүүлийн зургаан сар үл ойлголцол, зөрчилдөөн үүссэн. Сүүлийн гурван удаагийн Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Засаг даргын үүрэг даалгаврын дагуу тус ажлыг эрчимжүүлэн, шаардлагатай ажлуудыгзохион байгуулахад зарим хүний эрх ашигт нийцэхгүй байгаа нь ажиглагдсан. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүй, худал мэдээллийг цувралаар түгээсэн нь үүнтэй холбоотой гэж харж байгаа. Гол нь ажлын байран дээр хариуцлага алдсан тохиолдолд арга хэмжээ авахгүй бол энэ хариуцлагатай цаг үед тусламж, үйлчилгээний тасралтгүй байдал, төрийн үйлчилгээ, чанар, аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байдаг.

-Хэдэн албан хаагч ажлын байран дээрээ хариуцлага алдан, зохисгүй үйлдэл гаргасан юм бэ?

-Ажлын байран дээр буюу ажлын өрөөндөө архидан согтуурч байсан гурван хүнд хариуцлага тооцсон.

-Ажиллах хүчнийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын ажилчдыг  дэмжих чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бүх боломжоороо л ажиллаж байна. Дэлхий дахинд туйлдлын хам шинжээс сэргийлэхийн тулд түр хугацаанд ажлыг нь солих, тухайн орчноос нь зайтай байлгах, стресс, ачааллыг нь бууруулах, сэтгэл зүйн болон халамжийн үйлчилгээг үзүүлэх, цэвэр агаарт сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг. Бид ч гэсэн Засгийн газраасөгсөн үүрэг, даалгаврын дагуу 12 хүртэлх насны хүүхэдтэй, жирэмсэн албан хаагчдыг цахимаар ажиллуулах, өдөрт аарц, амин дэмээр хангах, ажлын ачааллыг нь буруулах чиглэлээр ажиллаж байна. Ер нь л эрүүл мэндийн салбарын ачаалал маш өндөр байгаа.

-Эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахын тулд иргэд дархлаажуулалтдаа хамрагдах хэрэгтэйболов уу. III тунгийн дархлаажуулалтад иргэд хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?

-Иргэдийн хувьд вирус болоод халдварын төрлийн мэдээлэл бол тун шинэ мэдээлэл. Гэвч иргэд сүүлийн хоёр жилийн хугацаанд мэдээллийн олон эх сурвалжид автлаа. Коронавирустэй холбоотой судалгаа, шинжилгээний болоод шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоотой мэдээллүүд ч гарсаар байна. Тиймээс иргэд Засгийн газраас дэвшүүлж буй уриалга, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн, шинжлэх ухааны үндэслэлтэй хийж буй вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Өвдсөн хүмүүс ч гэсэн тодорхой хугацааны дараа нэмэлт вакцинжуулалтад хамрагдаж болно гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал албажин гарсан. Нэмэлт тунд хамрагдвал дараа дараагийн эрсдэлүүдээс өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хамгаалах  боломжтой. Мөн нийгэм, соёлынхэрэгцээнд тулгуурлан нэмэлт тундаа хамрагдаж, цар тахлын үед мөрдөх дэглэмүүдээ баримтлаарай.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 3 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 6 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 3 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21