Зудын эрсдэлийн үнэлгээг УОК-т танилцуулна

М.Төгөлдөр
2021/11/06

Улсын онцгой комиссын даргын тушаалаар ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсууриар ахлуулсан Шуурхай бүлэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгуудад ажиллаж, зудын эрсдэлийн үнэлгээг хийсэн байна. ОБЕГ-ын ГЭУГ-ын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудад цахимаар зудын эрсдэлийн үнэлгээг зохион байгуулжээ. 

Зудын эрсдэлийн үнэлгээг 21 аймагт хийхдээ “Хөдөө аж ахуйн салбарын болон хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, орон нутаг дахь коронавирусын халдварын нөхцөл байдал, хадлан бэлтгэл, малын гоц халдварт өвчний голомттой, отор нүүдэл ихтэй аймгуудын нөхцөл байдал, хүйтний улирлын цаг агаарын төлөв”-д тулгуурласан байна.

Энэ зун ихэнх нутагт хур тунадас олон жилийн дунджаас ахиу, агаарын температур дунджийн орчим буюу дунджаас дулаан байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад сайнаар нөлөөлж, ихэнх нутгаар зуншлага сайн байлаа.

Иймээс зудын эрсдэлийн үнэлгээгээр Өмнөговь, Завхан, Дундговь, Говь-Алтай, Архангай, Төв, Дорноговь, Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгууд “ДУНД”, бусад аймгууд “БАГА” эрсдэлтэй дүгнэгдсэн байна. 21 аймагт хийсэн зудын эрсдэлийн үнэлгээг УОК-ын ээлжит хуралдаанд танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18