В,С вирусийн халдварын тархалтыг зогсоосныг баталгаажуулах урьдчилсан үнэлгээг ДЭМБ-тай хамтран хийнэ

М.Төгөлдөр
2021/11/06

В, С вируст гепатитын тахалт тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах урьдчилсан үнэлгээг зохион байгуулах чиглүүлэх уулзалтыг Гепатиттай тэмцэх дэлхийн хөтөлбөр, ДЭМБ-ын Женев дэх төв байгууллага, Номхон далайн баруун бүсийн төв, Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллагуудтай хамтран 11 дүгээр сарын 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа.


Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн чиглүүлэх уулзалтад оролцож, Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үндэсний багийг төлөөлөн үнэлгээний явцад амжилт хүслээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олон Монгол улсад Вируст гепатиттай (ГСВ, ГВВ) тэмцэх үндэсний хариу арга хэмжээ, стратегийн мэдээллийн тогтолцоог танилцуулсан байна.
ДЭМБ-ын үнэлгээний баг Монгол Улсын В, С вируст гепатиттай тэмцэх үндэсний хариу арга хэмжээ, тандалт, хяналт, илрүүлэг, эмчилгээ, дархлаажуулалт, эх, хүүхдийн эрүүл мэнд зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэгч талуудтай урьдчилсан үнэлгээг хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18