Ардчилсан намын Онц Их хурлаар О.Цогтгэрэлийг АН-ын даргаар батламжлах санал гаргав

Н.Мижидмаа
2021/11/05

Ардчилсан намын Онц Их хурал үргэлжилж байна. Энэ удаагийн Их хурал 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөгчид ирж 95 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Хурлын төлөөлөгчид хуралдааны тэргүүлэгч, даргалагч нарт хандан хурал үр дүнтэй болох ёстой гэдэг шаардлагыг тавив. Тиймээс намын дүрмийн дагуу цаасан сонгуулиар олонхийн санал авсан О.Цогтгэрэлийг намын даргаар хурлын төлөөлөгчид батламжлах ёстой гэсэн саналыг аймаг, дүүргээ төлөөлөн үг хэлж байгаа хүмүүс илэрхийлж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгаас ирсэн төлөөлөгч

“Олон жил хүсэн хүлээсэн цаг ирсэнд баяртай байна. Орон нутгийн гишүүд итгэлээ алдаад байсан. Итгэлийг сэргээсэн сайхан үйл ажиллагаа боллоо. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс маань эвлэлдэн нэгдэхгүй бол ялалт, амжилт гэж байхгүйг тодорхой хэллээ. Орон нутагт нам хагараагүй Баян-Өлгийд гэхэд ганцхан Ардчилсан нам байгаа. Хагарал хаана байна гэвэл удирдлагуудад л байна”.  Баянхонгор аймгийн төлөөлөгч Д.Амаржаргал “Монгол орны өнцөг булан бүрээс цуглан ирсэн журмын нөхөддөө монгол бахархлын өдрийн мэнд хүргэе. Баянхонгорт нам нэг байгаа. Толгойд байгаа хэдхэн ах нар намыг хувааж байна. Энэ танхимд цугласан гишүүд намын цөм байна. Эндээс асуудлаа шийдээд гарцгаая. Бидний ард намаа нэгтгээд ирээрэй гэж явуулсан мянга мянган гишүүн хүлээж байгаа.  Буцаж очоод хэлэх үггүй байх вий, хурал үр дүнгүй болох вий гэж би санаа зовж байна. Тиймээс О.Цогтгэрэлийг батламжлах хэрэгтэй байна” гэх зэргээр санал хэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 18 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 27 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 30 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21