Э.Бат-Үүл: Залуучууд аа "та нарын цаг ирсэн", та нарынхаа төлөө хоёр гараа өргөөд дэмжинэ

Н.Мижидмаа
2021/11/05

Ардчилсан намд сүүлийн 30 жилийн түүхэнд байгаагүй онцгой нөхцөл байдал үүссэн гэх шалтгаанаар “Онц Их Хурал” болгон хуралдуулахаар болсон билээ.

Онц их хурлыг хуралдуулахын тулд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурж их хурлаа зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн. 

Тэгвэл өнөөдөр /2021.11.05/ АН-ын 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл,  Их хурлын төлөөлөгчид цугласан хуралдаан эхэллээ.

Ардчилсан намын тамгыг Ардчиллын төлөөх 5 нам нэгдэхэд анхны 5 нарийн бичгийн даргын нэгээр томилогдон ажиллаж байсан Ш.Батбаяр хурлын хойморт залж, төрийн дууллаа эгшиглүүлснээр Ардчилсан намын их хурлыг эхлүүллээ.

Ардчилсан намын олон удаагийн дараалсан ялагдалд дүгнэлт өгч, үүсээд буй нөхцөл байдалдаа шийдэл олохоор хуралдаж буй юм.

Э.Бат-Үүл: СХД-ийн нөхөн сонгуульд би өөрөө дайрч нэр дэвшээгүй. Залуучуудаа дэмжих санаатай байсан юм. Намаас надад итгэл хүлээлгэсэн, залуу үеэ дэмжээгүйдээ өөрөө дайрч дэвшсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 6 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 9 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 10 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 11 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 11 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 12 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 13 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 14 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 16 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 16 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 16 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 17 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 17 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр