Ардчилсан намд сүүлийн 30 жилийн түүхэнд байгаагүй онцгой нөхцөл байдал үүссэн гэх шалтгаанаар “Онц Их Хурал” болгон хуралдуулахаар болсон билээ.
Онц их хурлыг хуралдуулахын тулд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурж их хурлаа зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл өнөөдөр /2021.11.05/ АН-ын 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл, Их хурлын төлөөлөгчид цугласан хуралдаан эхэллээ.
Ардчилсан намын тамгыг Ардчиллын төлөөх 5 нам нэгдэхэд анхны 5 нарийн бичгийн даргын нэгээр томилогдон ажиллаж байсан Ш.Батбаяр хурлын хойморт залж, төрийн дууллаа эгшиглүүлснээр Ардчилсан намын их хурлыг эхлүүллээ.
Ардчилсан намын олон удаагийн дараалсан ялагдалд дүгнэлт өгч, үүсээд буй нөхцөл байдалдаа шийдэл олохоор хуралдаж буй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна