Замын-Үүд боомтоор нэвтэрч байгаа тээврийн жолооч нарын тоог нэмэгдүүлэх асуудлаар ярилцжээ

Н.Мижидмаа
2021/11/05

Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын дөрөвдүгээр хуралдаан арваннэгдүгээр сарын 4-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Хуралдаанд Монголын талаас Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав, ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг, Хятадын талаас БНХАУ-ын  Гаалийн ерөнхий газрын Үндэсний боомтын захиргааны дарга Хуан Гуаншэнь,  БНХАУ-ын ГЕГ-ын Үндэсний боомтын захиргааны дэд дарга Ван Ке нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хуралдаанаар Коронавируст халдвар (COVID-19) хоёр талын боомтын үйл ажиллагаанд урьд өмнө нь тохиолдож байгаагүй том сорилт болж байгааг онцлон тэмдэглээд хамтран ажиллах дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Монгол улсаас экспортолж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, чингэлэг тээврийн терминалын үйл ажиллагааг ашиглаж эхлэх, Замын-Үүд боомтоор нэвтэрч байгаа тээврийн жолооч нарын тоо болон галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, Монгол, Хятадын хилийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжих, цаашид хоёр улсын хилийн боомтын хамтын ажиллагааны механизмыг сайжруулах, гадаад худалдааны цахим нэг цонхны үйл ажиллагааны талаар харилцан туршлага судлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг харилцан тохиролцлоо.

Хуралдааны протоколд хоёр талын комиссын тэргүүн нар гарын үсэг зурсан бөгөөд хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын тавдугаар хуралдааныг 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 19 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 28 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 30 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21