​Румын нь АНУ-ын тусламжтайгаар бага оврын ЦЦС барина

Л.Бямбажав
2021/11/03

Цар тахлын дараа сэргэж байгаа дэлхийн дахин эрчим хүчний хомсдол ба үнийг хэт хөөргөдөл гэгч таагүй зүйлтэй тулгараад байна. Газар сайгүй л нүүрс, газрын тос, шатдаг хий ойрын хэдэн жил байгаагүйгээр өсөж, үүнийг дагаад эдгээр түүхий эдийг шатаан гаргаж авдаг цахилгаан, дулааны үнэ тэнгэрт тулаад байна.

 Ийм нөхцөлд эрчим хүчний хор багатай, найдвартай эх үүсвэрийг олж тогтоох нь байгаль орчны төдийгүй зарим жижиг улс орны хувьд ирээдүйд үхэх сэхэхийнх нь асуудал болж хувираад байна.  Нар салхины цахилгаан станцууд байгалийн хүчин зүйлсээс хэт хамааралтай. Харин усан цахилгаан станц нь хэт их хөрөнгө оруулалт, нүсэр барилгын ажил шаарддаг гэсэн сул талуудтай байгаа учраас нүүрс, шатдаг хийгээр ажилладаг цахилгаан станцуудыг бүрэн нөхөж хараахан чадахгүй байгаа юм.

 Иймд мэргэжилтнүүд цөмийн цахилгаан станцыг хамгийн аюул багатай, зардал багатай, найдвартай эх үүсвэр гэж сонгоод байна. Тийм ч болохоор өнөөдөр Герман, Япон гэх мэт улс цөмийн цахилгаан станцуудаас татгалзаад байгаа ч бусад дийлэнх улс орнууд цөмийн эрчим хүчний салбараа харин ч хөгжүүлж, нэмэлт блокууд барих ажлыг эхлүүлээд байна. Жишээлбэл, Турк улс Аккую-д анхны ЦЦС-аа бариулж байна. Бангладеш мөн л анхны ЦЦС-аа бариулж байна. Словак, Чех, Польш, Унгар, Их Британи гээд бүгд л өмнө нь баригдсан ашиглагдаж байгаа станцууд дээрээ нэмж цөмийн реактор барих тухайгаа зарлаад байна.

 Румын улс гэхэд тун өвөрмөц шийдэл олж бага оврын модуль реактор бүхий цөмийн цахилгаан станц барих тухайгаа удахгүй зарлах гэж байна. Румынчууд энэхүү төлөвлөгөөгөө АНУ-ын хамтаар хэрэгжүүлэх бөгөөд энэ тухай Цагаан ордны сайт дээр “Энэхүү хамтын ажиллагаа нь Румынд бага оврын модуль реакторуудын технологийг дамжуулан өгснөөр Америкийн шийдэл, бүтээлүүдэд энэ салбартаа манлайлах боломж олгох юм. Бага оврын модуль реакторууд нь эрчим хүчний салбарт нүүрстөрөгчийн эзлэх хэмжээг багасгахад чухал хүчин зүйлс болж хувирна” гэж бичсэн байна.

Бага оврын модуль цөмийн реакторуудыг барих төсөлд АНУ-ын “NuScale Power” компани оролцох юм байна. Талууд нь Румынд 12 ширхэг модуль станц барих бөгөөд ингэснээр АНУ болон Румынд 6000 гаруй ажлын байр шинээр болгоно. Мөн модуль станцуудыг нэмж угсрахын хэрээр ахин 30 мянга хүртэлх ажлын байр бий болгох боломжтой болох аж.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18