Хоёр хөршийн эдийн засаг өөдрөг явна

М.Төгөлдөр
14 цагийн өмнө

Манай хоёр хөрш эдийн засаг, улс төрийн урд хожид байгаагүй их дарамт, хориг арга хэмжээнд өртөөд байгаа ч эдийн засаг нь шинжээч, судлаачдын тооцоолж байснаас хамаагүй өөдрөг явна.

Жишээлбэл, Хятадын аж үйлдвэрийн том компаниудын нийт орлого оны эхний есөн сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 44,7 хувиас өсөж, 6,34 их наяд юаньд хүрсэн тухай тус улсын Статистикийн удирдах газраас гаргасан судалгаа харуулсан байна. Үүн дотроо төрийн өмчит компаниудын орлого 77,9 хувь, хувийн компаниудын орлого 30,7 хувиар өссөн байна. Хятадад жилдээ 20 сая юань буюу 3,1 сая доллароос илүү орлоготой компаниудыг том үйлдвэрт оруулдаг.

Нийт эдийн засгийн 41 салбараас 35-д нь өсөлт ажиглагдсан гэсэн байна. Тэр дундаа газрын тос ба шатдаг хийн үйлдвэрлэгчдийн нийт орлого жилийн хэмжээнд 267 хувиар, нүүрснийх 172 хувиар, хар төмөрлөгийнх 162 хувиар, өнгөт төмөрлөгийнх 145 хувиар, авто машины салбар 1,2 хувиар тус тус өсжээ. Энд түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийдэг, суурь гэж болохоор салбарууд эрчимтэй сэргэж байгаа нь эдийн засаг корона вирусийн үр дагаврыг амжилттай даван туулж байгааг харуулж байгаа хэрэг. Улмаар том үйлдвэрүүдийн нийт орлого нь цар тахлын өмнөх 2019 оныхоос даруй 41,2 хувиар өссөн байна. Мөн хоёр хоёр жилийн жилийн дундаж өсөлт нь 18,8 хувь байсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

Ингээд зогсохгүй Хятадын толгой үйлдвэрүүдийн орлого өнгөрсөн есдүгээр сард 16,3 хувиар өсөж 738,74 тэрбум юань хүрсэн байна.

Орос корона вирусийн тэсрэлт хэлбэрийн дэгдэлттэй тулгарч, улс даяар хөл хорио, карантинтай байгаа хэдий ч эдийн засаг өсөлт муугүй явна. Жишээлбэл, Оросын аж үйлдвэрийн салбар нь есдүгээр сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,8 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Статистикийн албаны мэдээ  харуулсан байна.

 Ер нь тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамнаас аж үйлдвэрлэлийн салбарын өсөлт 2021 онд өмнө нь тооцоолж байсан шиг 2 хувь бус харин 4,2 хувь хүртэл өснө гэсэн тооцоо хийсэн байна.

Ийнхүү аж үйлдвэрийн салбар өсөхийг дагаа ашигт малтмалын олборлох салбар 9,5 хувиар өссөн байна. Боловсруулах салбарт эхний есөн сарын байдлаар 5,2 хувиар өссөн байна. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, шатдаг хийн хангалт энэ есдүгээр сард бүр 9,1 хувиар өссөн байна.

Есдүгээр сард Оросын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1,2 хувь, ундааны үйлдвэр 16,6 хувь өссөн бол олборлох салбар үйлчилгээ үзүүлэх салбар 27,5 хувиар өссөн байна. Арьс, арьсан эдлэлийн салбар 12,9 хувиар өссөн бол мод бэлтгэл ба мод боловсруулах салбар 4 хувиар өсжээ. Эм, эмийн үйлдвэрт ашигладаг орцын үйлдвэрлэл 9,4 хувиар өссөн байна. Оросыг тэжээгч гол салбар гэгддэг газрын тос ба байгалийн хийн олборлолт 8,4 хувиар өссөн байна. Барилгын материалын үйлдвэрлэл 6,8 хувиар өсжээ. Нүүрсний олборлолт 6 хувиар өссөн байна. Химийн аж үйлдвэрлэл нь 4,7 хувиар, төмөрлөгийн салбар 4,3 хувиар өссөн байна. Түүнчлэн усан онгоц ба нисэх онгоц үйлдвэрлэлийн салбар 3,8 хувийн өсөлттэй гарчээ.

Ийнхүү манай хоёр хөршийн эдийн засаг цар тахлын үр дагаврыг давж гарахад чамлахааргүй амжилттай урагшилж явна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 12 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 12 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 13 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 18 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 19 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 21 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25