Монголын нүүрсний экспорт 38 хувиар унаж, АНУ-ын экспорт 870 хувиар өслөө

М.Төгөлдөр
Өчигдөр

Дэлхийн хэмжээнд нүүрсний хамгийн том хэрэглэгч нь манай урд хөрш. Улс болгон л Хятад руу зах зээлийн үнээр нүүрс нийлүүлж, баяжихыг хүсдэг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Гэхдээ цагийн сайханд Хятадын үндсэн нийлүүлэгчдийн нэг байсан Австрали харин  өнгөрсөн жилээс гэнэт АНУ, Их Британийн дагаад хүний эрх ярьж Хонконгийн тэрс үзэлтнүүдээс Шинжааны уйгурууд эрх хүрээд, эцэст нь АНУ ба Их Британитай хамтаар AUKUS нэртэй цэрэг улс төрийн эвсэл байгуулж, манай урд хөршийг онилох далавчит пуужин бүхий цөмийн шумбагч барихаар болсны дараа Бээжинтэй тангараг тасарч, тийш нь нүүрс нийлүүлэхээ зогсоосон. Үүнийг анаж байсан юм шиг АНУ, Канад нь манай урд хөрш рүү асар их нүүрс гаргадаг болж, ОХУ-аас ч давж гараад байгаа тухай Оросын “Коммерсант” сонин мэдээлж байна.

Хятадын гаалийн мэдээгээр 2021 оны эхний есөн сарын байдлаар АНУ-аас орж ирсэн коксжих нүүрсний хэмжээ даруй 870,6 хувиар өссөн бол Канадаас ирэх нүүрсний хэмжээ 92 хувиар өссөн байна. Америкийн нүүрсний хэмжээ ингэж огцом нэмэгдэх болсон гол шалтгаан нь Австралиас нүүрс авахаа больсон явдал гэдэгт шинжээчид санал нэг байна. Энэ хоёр улсаас гадна манай хойд хөрш Хятад руу гаргах экспортоо нэмэгдүүлээд нэмэгдүүлээд 77,4 хувиар л өсгөж чадсан.

Хэдэн мянган км-ийн цаана, далайн тэртээ байгаа АНУ-ын нүүрс экспортлогчид Хятад руу 7,2 сая тонн нүүрс нийлүүлж амжсан байна. Гэтэл ердөө жилийн өмнө гэхэд АНУ нь Хятад руу коксждог нүүрс огт гаргадаггүй байсан гээд төсөөлөөд үзээрэй. Дээр дурдсанчлан манай хойд хөршөөс урагшаа гаргадаг нүүрс 77 хувиар өсөөд 7,7 сая тонн болсон. Аргагүй хил залгаа улс юм гэсэндээ л ийм байна, түүнээс биш АНУ нь Хятадад Орос шиг ойр байсан бол үүнээс хэд дахин илүү нүүрс нийлүүлж амжсан байгаа гэж зарим шинжээч үзсэн байна. ОХУ-д нүүрс тээвэрлэх ачаа тээврийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа учраас л 7,7 сая тонныг Хятад руу экспортолсон юм байна. Дараа жил Хятадыг нүүрс экспортлогч гол улсаа болгон төлөвлөгөөтэй байгаа талаар ярьж байна. Тэгэхээр тээврийн хүчин чадлаа эрс нэмэгдүүлэхээр төлөвлөжээ гэсэн үг. Үүн дээр Оросын коксжих нүүрс нь АНУ ба Канадынхаас чанараар илүү учраас Хятадын тэл оросуудаас авах илүү сонирхолтой байгаа аж. Гэтэл Монголоос Хятадыг чиглэсэн нүүрсний хэмжээ даруй 35,8 хувиар буурсан мэдээ ирж байна.

Австралийн орыг эзэлсэн улсууд хэдий хэмжээний нүүрс Хятад руу экспортлохоор өрсөлдөж байгааг багцаалж болно. Өнгөрсөн жил Австрали нь Хятад руу 35,37 сая тонн нүүрс экспортолж байгаад одоо больсон. Хэрэв АНУ нь экспортоо 870 хувь өсгөөд 7,1 сая тонн, Канад 97 хувиар экспортоо өсгөөд 6,6 сая тонныг, Орос 77 хувиар өсгөөд 7,7 сая тонныг экспортоор нийлүүлсэн гэж үзвэл Австралийн 35,37 сая тонн хүрэх яагаа ч үгүй байна. Үүн дээр Монголын талын 35,8 хувиар буурсан үзүүлэлтийг нэмж оруулбал далайн чанадын АНУ, Канад  ба хил залгаа ОХУ нь он дуусахаас өмнө ба оны дараа нүүрсний экспортоо улам ч их нэмэгдүүлэхийн төлөө манайхны ярьдгаар“алаан болно”.

Хятад дах коксждог нүүрсний үнэ асар хурдацтай өссөөр дотоод зах зээл дээрээ тонн нь 510-520 доллар болоод байна.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 12 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 12 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 13 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 18 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 19 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 21 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25