Жириновский зургаан удаа COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэжээ

М.Төгөлдөр
2021/10/27

Огцом зан, тэсэрдэг авир, олныг цочроосон мэдэгдэл хийдгээрээ улсдаа төдийгүй дэлхий дахин зартай болон Оросын Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский хагас жилийн дотор COVID-19-ийн эсрэг вакцин зургаан удаа хийлгэсэн тухайгаа мэдэгджээ.

Түүний ярьж байгаагаар хамгийн эхний гурван вакцин нь “Спутник V” байж. Шинжилгээ өгтөл эсрэг биеийнх нь тоо цөөрсөн гэж гарсан тул гурав дах удаагийн вакциныг хийлгэсэн аж. Ахиад хагас жилийн дотор эсрэг биетийнх нь тоо цөөрөөд ирэхээр Оросын өөр нэг вакцин болох “ЭпиВак”-аас хийлгэж. Дахиад хэсэг хугацааны дараа эсрэг биетийнх нь тоо цөөрөх тоолон  “ЭпиВак”-аас хоёрыг ч хийлгэсэн байна.

Ингээд зогсохгүй томууны үе ирсэнтэй холбоотойгоор томууны эсрэг вакцин хийлгээд нийт 7 вакцин хийлгэж орхижээ.

Энэ тухайгаа ярихдаа “Би ч томууны вакцин хийлгэхээсээ өмнө жил хагасын дотор зургаан удаа вакцин тариулсан. Анх удаа ингэж хийлгэсэн хүн нь бий. Тэгээд бас дээр нь томууны эсрэгийг хийлгэсэн. Долоон вакцин. Энэ мэдээж их ачаалал мөн л дөө, гэхдээ бид нэгнээ аюулгүй болгох ёстой шүү дээ” гэсэн байна.

Үүний өмнө Жириновский ээлжит удаагийн дуулиант мэдэгдлээ хийж, бас нэг маргаан дэгдээгээд авсан. Орост корона вирусийн тархалтыг зогсоохын тулд иргэддээ нэг сарын цалинтай амралт өгч, гэрт нь амруулахаар болсон. Тэгвэл Жириновский энэ цалинта амралтын улмаас Оросын эдийн засагт учирч байгаа хохирлыг Оросын Коммунист нам, Шударга Орос-Үнэний төлөө нам, Шинэ хүмүүс нам гэсэн гурван намыг хувь нийлүүлж төлөх ёстой гээд төлөхгүй гэвэл намуудын данснаас шууд суутгаж авах саналыг дэвшүүлжээ. Яагаад гэсэн асуултад хариулахдаа энэ гурван нам нь сая есдүгээр сард болсон парламентын сонгуулийн үеэр санал авахын тулд вакцин заавал хийлгэх шаардлагагүй гэсэн ухуулга явуулж байсан учраас одоо корона вирусийн тархалт дийлдэхгүй болсон гэж мэдэгджээ. Иймд энэ гурван нам нийт 60 тэрбум рублийг төлөх ёстой гэсэн байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18