БНХАУ: Крипто валют олборлохыг албан ёсоор хориглов

Н.Мижидмаа
2021/10/25

Хятадын Хөгжил ба өөрчлөлтийн улсын хорооноос биткойн гэх мэт бүх төрлийн криптовалют олборлох буюу майнинг хийхийг нэг даруй татах болгох ёстой салбарын тоонд оруулсан гэдгийг Хонконгийн “ “South China Morning Post” сонин мэдээлсэн байна.

 Койны майнингийг хориглох нь Хятадын санхүүгийн системд тулгараад байгаа хэт эрсдэлийг арилгахад чиглэсэн алхам гэж Хөгжил ба өөрчлөлтийн улсын хорооноос тайлбарлажээ. Ингэснээр майнинг нь хууль бус бизнесийн салбар ангиллаас нэн даруй татан буулгах ёстой гэсэн ангилал руу шилжиж байгаа юм байна. Гэхдээ хороо нь нэн даруй татан буулгах ёстой салбаруудын жагсаалтад өөрчлөлт оруулах хүсэлтийг арваннэгдүгээр сарын 21-н хүртэл хүлээж авна гэж.

 Үүний өмнө Хятад нь төрөл бүрийн койнууд, крипто валютыг хориглох хэд хэдэн алхам хийгээд байсан юм. Жишээлбэл, 2021 оны тавдугаар сард Хятадын эрх баригчид крипто валютыг найдваргүй, баталгаагүй санхүүгийн хэрэгсэл гэж тодорхойлсон. Улмаар санхүүгийн бүх байгууллагуудыг криптовалютаар гүйлгээ хийхийг хориглосон. Есдүгээр сард крипто валютын гүйлгээг зүгээр нэг хориотой бус харин хууль бус гэж зарлан гүйлгээ хийвэл хуулийн хариуцлага тооцохоор болгосон. Аравдугаар сард майнгийг хориглож эсвэл хязгаарлаж магадгй салбарын урьдчилсан жагсаалтад оруулаад байсан юм. Тиймээс ингэж нэг мөр хууль бус болгон хориглож байгаа нь хэдийн хүлээгдэж байсан алхам болов.

 Түүнчлэн манай урд хөршид майнингтэй хамтаар нэг удаагийн хуванцар аяга, таваг, цэвэрлэгээний хөвөнтэй савх, дархан цаазат газар болон жуулчлалын бүс, ундны усны эх ундаргатай хамгаалалтай бүст нүүрс олборлохыг хоригложээ.

 Тиймээс манайд цайны газар, зоогийн газруудын хүргэлтэд ашигладаг хуванцар нэг удаагийн аяга таваг үнэд орох бололтой.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18