Автобуснуудад гар ариутгагч тавьдаггүй, гадна цэвэрлэгээ хангалтгүй байжээ

Н.Мижидмаа
2021/10/25

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн долоо хоногт хийж, хэрэгжүүлсэн ажил болоод үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.

Нийслэлийн хэмжээнд өвөлжилт хүндэрч болзошгүй 36 төсөвт байгууллага байснаас судалгааны дагуу  хоёр эмнэлэг, зургаан  цэцэрлэг, долоон сургууль, нэг халаалтын зуухны дулааны шугам сүлжээний  засварын ажлыг бүрэн дуусгажээ.  Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлууд, авто замын засвар шинэчлэлтээс үүдэлтэй ухсан нүх, сэтэлсэн зам, гарцыг засаж,  бүрэн дуусгах үүргийг Хотын дарга өгсөн. Үүний дагуу инженерийн шугам сүлжээнд  гарсан эвдрэл, гэмтлийг бүрэн засаж дуусгажээ. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 98.9 хувьтай биелээд байгааг шуурхай зөвлөгөөнд танилцууллаа.

Нийтийн тээврийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг сайжруулж, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах үүргийн дагуу 848 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийжээ. 218 зөрчил илэрсний дотор 115 жолоочийн бүхээгт хаалт хийгээгүй байсан бол 50 жолооч амны хаалт зүүгээгүй, автобуснуудад гар ариутгагч тавьдаггүй, гадна цэвэрлэгээ хангалтгүй байжээ. Эдгээр нийтлэг зөрчлүүдийг цаашид давтахгүй байхыг анхааруулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 27 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 36 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 38 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21