CNN: АНУ руу Тайландаас хэрэглэсэн нэг удаагийн бээлий оруулж ирдэг байсан

Н.Мижидмаа
2021/10/25

CNN агентлагийн сэтгүүлчид олон сар үргэлжилсэн явцад гэмт этгээдүүд АНУ руу ашигласан нитрил бээлийг ариутгасан гэж олноор нь оруулж ирдэг байсныг илрүүлсэн байна. Нийтдээ америкчуудын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох хэдэн арван сая бээлийн тухай яригдаж байгаа аж. Ашигласан бээлийг шинэ гэж мэдүүлэн оруулж ирдэг байсан мэдээний дагуу АНУ болон Тайландын эрх баригчид мөрдөн байцаалт эхлүүлсэн байна.

 Сэтгүүлчид ашигласан бээлийний луйвар хийдэг байсан компанийн нэрийг хүртэл “Paddy the Room” тодруулж өгсөн нь албан ёсны мөрдөн байцаалтад тус болох нь гарцаагүй. CNN-ийн мэдээлж буйгаар анх энэ оны хоёр ба гуравдугаар сард Америкийн нэгэн компани Тайландаас чанарын шаардлага хангахгүй өмнө нь ашиглагдсан бохир бээлий хэд хэдэн багцыг хүлээн авсан тухайгаа АНУ-ын Хил ба гаалийн алба, Эмийн бэлдмэл ба бүтээгдэхүүний чанарын удирдах газар тус тус гомдол мэдүүлж байсан юм байна. Үүний дараа Тайландаас бохир, цусны толботой бээлийг нэг удаагийн ариутгасан гэж хүлээж авсан компани ахин хэд хэдэн гарч ирснийг CNN мөн нэр заажээ.

 Улмаар CNN-ийн сэтгүүлчид энэ хэргийн талаар мөрдлөг явуулаад өнгөрсөн жил эмнэлгийн бээлийний хэрэгцээ огцом өсөх үед Зүүн Өмнөд Азид бүртгэлтэй зарим компаниуд ийм бохир бизнес эрхэлж байсныг тогтоосон байна. Эдгээр бээлийнх ихэнхийг тус бүс нутагт үйлдвэрлэдэг учраас гэмт этгээдүүд тэндээсээ ашиглагдан хаягдах ёстой байсан бээлийг цуглуулан шинэ гэж нийлүүлэх болсон байна. CNN-ийн мэдээж буйгаар дээр нэр гарсан “Paddy the Room” компани нь ашиглагдаж хаягдах ёстой байсан нитрил бэлийг угааж, нүдэнд харагдах хир буртгаас нь арилгадаг байж. Ийм замаар цэвэрлэсэн бохир бээлийг энэ оны зургаадугаар сар хүртэл АНУ-д нийлүүлж байсан бөгөөд хэдэн арван сая бээлий нийлүүлж амжсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18