Илон Маск дэлхийн анхны их наяд давсан долларын хөрөнгөтэй хүн болно

Л.Бямбажав
2021/10/22

Илон Маскийг SpaceX компанийнхаа ачаар дэлхийн анхны их наяд долларын хөрөнгөтэй хүн болох боломжтой тухай “Morgan Stanley” банкны аналиткч Адам Жонсон тооцсоныг “Bloomberg” уламжилжээ.

 Энэ оны эхээр Илон Маск “Tesla Inc” компанийн орлогын тусламжтайгаар анх удаа Жефф Безосыг гүйцэд түрүүлэн дэлхийн хамгийн баян хүнээр тодорсон. “Tesla” одоо ч үүсгэн байгуулагчаа эрчимтэй баяжуулсаар байна. Жишээлбэл, зөвхөн энэ даваа гарагийн байдлаар гэхэд “Tesla” компани Илон Маскийг даруй 6 тэрбум доллароор баян болгов.

 Түүний хөрөнгийн хэмжээ 241,4 тэрбум доллар хүрсэн. Гэвч дийлэнх шинжээчдийн бодлоор цаашдаа Илон Маскийг тэрбумтнаас давж их наяд доллартой болгох нь Tesla биш харин SpaceX байх аж.

 Яагаад гэвэл SpaceX нь тун удахгүй сансар судлалын салбарт төдийгүй дэлхийн хамгийн үнэтэй компани болно гэдэгт Адам Жонсон итгэлтэй байгаа юм байна. Одоогоор Илон Маскийн 241,4 тэрбум долларын хөрөнгийн 17 хувийг SpaceX эзэлж байгаа. Тэгвэл аравдугаар сарын байдлаар SpaceX-ийн нийт хөрөнгөжилт нь 100 тэрбум доллар давж гараад байна. Гэвч Адам Жонсон тооцсоноор SpaceX компани үнэн хэрэг дээрээ 200 тэрбум долларын үнэд хүрч байгаа аж.

 SpaceX-ийн дотор хамгийн үнэд хүрэх төсөл нь хиймэл дагуулын холбооны “Starlink” төсөл гэж Жонсон үзжээ.

 Гэхдээ Илон Маск нь SpaceX компанийн ойролцоогоор тэн хагасыг нь эзэмшдэг гэж тооцсон учраас тэрбумтнаас давж их наяд доллартой болох хүртэл нэлээд урт замыг туулах шаардлагатай болох юм байна.

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18